horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хятад хоолны газрын эзэд хаяг шошго, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөрчил түгээмэл гарчээ

post-img

Манай улсад хоол үйлдвэрлэл үйлчилгээний 9850, худалдаа үйлчилгээний 15800 орчим иргэн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүний 50 орчим хувь нь нийслэлд байна.

Мэргэжлийн байгууллагаас Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах импортын хүнс худалдаалдаг бөөний цэг нь ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг илрүүлжээ. Улмаар гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошго нь стандартын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан, лабораторийн шинжилгээ баталгаажилтгүй. Мөн хятад хоолны газрын эзэд хаяг шошго, гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулж ирэх зөрчил түгээмэл гарч байгааг мэргэжлийн байгууллагаас явуулсан шалгалтаар тогтоожээ. Тэр дундаа гарал үүсэл нь тодорхойгүй цагаан будаа, өндөг зэргийг оруулж ирэх нь элбэг гэлээ. Шалгалтын үр дүнд гурван аж ахуйн нэгж, дөрвөн иргэний үйл ажиллагаанд шалаглат хийхэд 47.8 кг импортын мэдэгдэлгүй өндөг, гахай, тахианы мах, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнийг битүүмжилжээ. Энэ төрлийн зөрчил түгээмэл байгаа нь хил гааль дах хүнсний хяналт, шалгалт сул байгаатай холбоотой гэж үзэж байна.

0/1000