1992 онд жил бүрийн 10-р сарын 10-ны өдрийг Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр болгон зарлаж, дэлхий нийтийн анхаарлыг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд хандуулсан байдаг. ДЭМБ-ын тооцоо судалгаагаар 2022 оны байдлаар найман хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэгэн эмгэгийн тулгамдсан асуудалтай гэсэн үр дүн гарчээ.
