horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

post-img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас БНӨСУ-д явж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай “UNMISS” ажиллагааны XIV ээлжийн мотобуудлагын батальоны ээлжинд үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.

ШШГЕГ-ын Холбогч, төлөвлөлтийн мэргэжилтэн, хурандаа Ц.Мянганбаяр, Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны Цахим хяналт, удирдлагын төвийн Ерөнхий зохицуулагч, ахлах дэслэгч М.Чингүүнжав, 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн сувилагч, ахлах ахлагч С.Түвшинбаяр, Хорих ял эдлүүлэх албаны оперативын туслах, ахлагч А.Алтангэрэл, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хамгаалалтын ажилтан, ахлагч Б.Төгөлдөр нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү мэргэжлийн ур чадвар, сахилга бат зохион байгуулалтаараа манлайлан идэвх санаачлагатай ажиллаж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн алба хаагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

0/1000