WWF олон улсын байгууллагаас аргаль хонины тооллогыг Алтайн уулс Орос, Монголын хил дагуу хийж байна. Цаг агаарын тааламжтай байдал, хамгааллын олон талт оролцооны хүрээ, хэрэгжүүлсэн төслийн үр дүнд 2007 онд 638 тоо толгой аргаль хил дагуу байсан бол 2023 онд хийсэн судалгаагаар 4024 болсон байна.
Харин 2025 онд хэдэн тоо толгой болж өссөн талаар удахгүй дүн мэдээ гарах аж.
