horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Лхагважав: Улстөрчид энэ маргаанаа ҮХЦ-ээр шийдүүл. Цэц чадахгүй бол…

post-img

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, эдийн засагч, доктор Б.Лхагважавтай ярилцлаа.

-Нүүрсний гэрээнүүдийг ил болгосон. Эдгээр гэрээний талаар та юу хэлэх вэ?

-Төрийн нийтийн хамааралтай өмчин дээр лиценз өгч байгаа. Төр бол татвар, зөвшөөрөл, улсын төсөв гэсэн 3 юмаар эдийн засагт оролцдог. Нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмчтэй холбоотой гэрээ цаас бүх юм ил байх ёстой. Онгоцонд тэр гэрээг харлаа. 2020-2022 онд ковидын жилд байгуулсан гэрээ байна лээ. Тэр үед “4, 4 их наядын алдагдал байна. Буруу менежмент хийж байна” гээд би сэтгүүлчдэд ярилцлага өгдөг байсан. Ковидыг далимдуулсан хаалттай үе чинь 4-5 жил үргэлжилсэн шүү дээ. Тэр үед л хийсэн гэрээ байна. Тэр үед чинь гэрээ ч хаалттай, сонгон шалгаруулалт ч байхгүй. Ковидын хууль гээд ковидын далбаан дор ч бүх юмыг хаалттай, нууцаар явуулсан. Тэр асуудал өнөөдөр ил болж байна. Ер нь сүүлийн 10 жилийн гэрээг шалгах ёстой. Яагаад гэвэл сөрөг хүчингүй 8 жил болсон. Ялангуяа ковидын 2 жилийн 8 их наядын алдагдлыг. Дэлхийн бүх улс ковидтой холбоотой санхүүжилт, бүх юмыг шалгаж байгаа. Одоо ч нүдээ аниад өнгөрнө гэсэн ойлголт байхгүй.

Өмчийн тоглолтыг тодорхой болгохгүй бол мөнхийн л хэрүүлтэй байх болно

Дахиад 5 гэрээг ил болгох дутуу байгаа юм биш үү? Тэрийг бас гаргаж ирэх хэрэгтэй. Яг нарийндаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3-хан хүн 2019 оноос хойш бүх асуудлыг шийдсэн. Х.Баттулга Ерөнхийлөгч байсан, Ерөнхий сайд нь У.Хүрэлсүх байсан. УИХ-ын дарга нь Г.Занданшатар байсан. Ялангуяа эхний 3 шийдэж байх үед хэн ч ойртдоггүй, парламент хүртэл бүх эрхээ алдчихсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бол зүгээр л зөвлөл байхгүй юу. Онцгой үед ажилладаг. Гэтэл нөгөөдөх нь Их хурлынхаа, Засгийн газрынхаа эрхийг авчихсан. Сүүлдээ ҮАБЗ-ийн бичгээр аж ахуйн нэгжийг хүртэл орж, гарах эрхийг хянасан.

Өнгөрсөн 30 жилд эдийн засаг, улс төр хоёр холдож чадаагүй. Улам ээнэгшин нийлсэн. Сүүлдээ манай бизнесийн эрхэм зорилго төр эсвэл төрөөс авсан эрх мэдэл, лицензээр далимдуулж, тэндээс эрх авсан нь жаахан ашиг олдог, бусад нь ашиггүй ажилладаг тийм л үйл явц бий болсон.

–Эдийн засаг, улс төр хоёр салаагүй биш, салгахыг хүсэхгүй байгаа юм шүү?

-Төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудлыг хэрвээ зөв шийдэхгүй бол ойрын хэдэн жилдээ салахгүй. Төрийн нийтийн хамааралтай өмчийг уг нь улсын өмч гээд нэрлэчих ёстой юм. Улсын өмчийг төр хүртэл хуулиар өмчлөх, эзэмших, ашиглах ёстой. Орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн ч бас адилхан. Өнөөдөр хувь хүн гэвэл малчин хүн бол тусгаар тогтнолын багана. Манай төр, нийтийн хамааралтай өмчийн хамгийн сайн эзэмшигч нар. Бэлчээр, ус, зам харгуйг байнга ашигладаг. Энэ бүгдийг хуулиар тодорхой байлгах ёстой.

Тэгэхгүй эрх мэдэл олж авсан хүний дүрмээр явна гэвэл өнөөдрийнх шиг ийм юманд тулж очно. Ний нуугүй хэлэхэд, Тавантолгойг бид нар 2008 онд тэмцэл хийж байж, С.Батболдоос авсан. Манай “Соёмбо” хөдөлгөөн үүнд их үүрэгтэй оролцсон. Уул уурхайн ашиглалтын лицензээ төрд өгсөн хүн миний мэдэхийн С.Батболдоос өөр байхгүй. Бусад нь бас өгөхгүй яасан юм. Тэгэхэд 2001 онд уул уурхай ёстой үнэгүй байлаа шүү дээ. Өнөөдрийн коксжих нүүрс чинь 5 доллар, унц алт 219 доллар байсан. Зэс 1000 доллар хүрэхгүй, “Эрдэнэт” чинь арай чамай нэг юм зардлаа нөхдөг байсан. Уул уурхайн бүтээгдэхүүнд 2004 он хүртэл ер нь шалгуур байгаагүй. АНУ-ын нүүрсний хамгийн том компани “Пийбоди” орж ирж, Тавантолгойн лицензийг 2 жил эзэмшээд “Ашиггүй байна” гээд буцааж өгсөн юм. Сая нүүрсний 2013-2014 оны их хямралаар энэ компани дампуурчихлаа. “Пийбоди” тэр үед “Рио тинто”-гийн өмнө явж байсан. Ямар нэг шугамаар С.Батболдод очсон юм байна лээ. С.Батболд тэр үед бизнес эрхлэгч байсан. Тэгээд 10 жил хадгалаад, сүүлд нь төрд өгсөн.

Тавантолгой гэдэг асар том шүү дээ. Хэрэв энэ орд “Пийбоди”-д байсан бол, Хятадын нэг компанид очсон бол бид авч чадахгүй ш дээ. Өнөөдрийн Оюутолгой шиг л байх байсан. Хүн бүр 1072 хувьцаатай байж чадахгүй байсан. Тэгэхээр аль аль талаас нь харах ёстой юм шүү.

-Одоо АМНАТ тойрсон маргаан гараад байна. 2025 он дуустал биржийн үнээр АМНАТ авах болсноор нүүрсний борлуулалт сайжирч, улсын төсөвт орох орлого нэмэгдсэн гэж ЗГ тайлбарласан. УИХ-ын зарим гишүүн үүнийг MCS  гэх ганц компанид ашигтай, улсад алдагдалтай гэж буруутгаж байна. Таныхаар?

-АМНАТ бол буруу тодорхойлолт. Буруу тодорхойлж, буруу ангилсан. 1993 онд манай 1 иргэн анх удаа Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж, хураамж, төлбөрийг татвар мөн үү, биш үү гэж маргасан байдаг. ҮХЦ үүн дээр маш буруу шийдвэр гаргаж, хураамж, төлбөрийг татварын төрөлд тооцсон. Эндээс л наад буруу философи эхэлнэ дээ. Дэлхий нийт бол төлбөр, хураамжийг татвар гэж үздэггүй юм. Татвар бол тусдаа асуудал. Хураамж, төлбөр бол тусдаа асуудал. Төлбөр бол нийтийн юмыг ашигласны төлөө, хэрэглэсний төлөө өгөх төлбөр юм. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол газрын хэвлийн баялгийг ашигласны төлөө өгч байгаа төлбөр байхгүй юу. Татвар биш. АМНАТ, НӨАТ-ыг шууд орлогоос татда. Маш харгис. Философи талаас нь харвал энэ бол их өөр асуудал юм. ҮХЦ-ийн 1993 оны тэр тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй.

Ковидын далбаан дор ч бүх юмыг хаалттай, нууцаар явуулсан. Тэр асуудал өнөөдөр ил болж байна

АМНАТ-ын хэмжээ тогтоох эрхийг Засгийн газарт шилжүүлсэн байх аа. Тэгээд л ЗГ эрхийнхээ хүрээнд шийдсэн байх. 2-рт, бидний ганц мөлжиж байгаа юм нь уул уурхай. Уул уурхайд 70 мянган хүн л ажилладаг. Газар нутгийн 5% дээр. Өнөөдөр энийгээ бид устгачих гээд байна. Уул уурхайн хөдөлмөрийн хамт олон бол 100 жилийн хугацаанд бүрэлдсэн хамт олон. Хөдөлмөрийн хамт олон уствал өөр хамт олон ороод ирдэг. Хятадын ч юм уу, өөр нэг улсын ажилчид ороод ирнэ. Манайхыг “1 тооны машин, сайн жинлүүр тавьчих. 1 данс нээчих. Та нар наад 3 юмаа харж бай. Бид ажлаа хийе” гэнэ. Хятадын хөдөлмөрийн хамт олон ирж ажиллаад, юмаа аваад явна. Ийм жишгээр явж байгаа жижиг компаниуд Монголд бий. Гэтэл зарим нь бүр хөдөлмөрийн хамт олон бий болгоод, тэнд бүхэл бүтэн бүтээн байгуулалт хийгээд, хүн сургаад явж байна. Үүнийг устгах нь аюултай.

2008 оноос хойш уул уурхайн салбар 2 удаа том хямарлаа. 2009 онд уул уурхайн бүтээгдэхүүний ханш бүгд унасан, С.Баярын Засгийн газрын үед. Тэр үед чинь бид аргаа бараад, 250 сая доллар Дэлхийн банкнаас гуйж аваад, тэрүүгээрээ тэсэж үлдсэн. Дараа нь 2013-2015 онд 3 жил дараалж хямарсан. 2013 онд 150 доллар хүрч байсан нүүрс 30 доллар болж унасан шүү дээ. Дэлхий даяараа л уул уурхайн бүтээгдэхүүний үнэ 40% унасан. Энэ үед АНУ-ын “Рио тинто”-гийн нүүрсний хамгийн том компани дампуурсан байхгүй юу. Дэлхийн том компани шүү дээ. Би тэр үед ч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болсон. Бидний гол зорилго бол уул уурхайн хэдэн компаниа дампууруулчихгүй юм сан гэж анхаарсан. Яаж ийгээд 100 машин нүүрс Хятад руу гаргачих юмсан гээд У.Хүрэлсүх Ерөнхий сайдтай хамт Бээжинд очиж хэлэлцээ хийсэн. Тэгээд бод доо. “100 машин гаргаад өгөөч” гэвэл Цогтбаатар сайд хүртэл хил дээр очсон. Хятадууд даапаалж л байгаа байхгүй юу. Байцаагч нь мэддэг юм гээд. Уул уурхайн хамгийн хэцүү нь хямарсан үедээ улсаа авч уначих гээд байдаг юм. Олз олох үедээ бас өөр байдаг. Цикл унасан үед нь улсаараа дампуурчих гээд, үнэ нь жаахан өссөн үедээ нэг хэсэг хүн нь төрөө дампууруулж, бүгдийг эзэгнэх гээд.

-Одоо АМНАТ тооцож байгаа аргын тал дээр та юу хэлэх вэ?

-Дөнгөж саяхан л оны эхээр 30% уначихлаа ш дээ, нүүрсний үнэ. Сая жаахан сэргэсэн ч дахиад уналтад бэлэн байх ёстой. 2013 онд 5 дахин унаж байсан, нүүрсний үнэ. Түүнтэй харцуульбал энэ оных хамаагүй бага уналт байхгүй юу.

–УИХ-ын дарга, Ерөнхий сайдын зөрчил явж явж нүүрснээс үүдэлтэй.

-Ний нуугүй хэлэхэд, өнөөдрийн энэ инститүт хоорондын зөрчил бол Үндсэн хуулийн цэц шийдэх асуудал. Өнөөдрийн энэ УИХ, Засгийн газар хоорондын холион бантан бол гишүүд өөрсдөө шийддэг эд биш ээ. Энд Ерөнхийлөгч оролцож болно. Ерөнхийлөгч яг ийм үед хэрэгтэй. 1992 оны Үндсэн хуулиар бол төрийн тогтвортой байдлыг хангах нэг субъект байгаа юм, Ерөнхийлөгч бол.

Нөгөө талаасаа одоо наад асуудлаа ҮХЦ-д өг.

-Одоогийн ҮХЦ шударга байж чадах болов уу?

-ҮХЦ 20-иод жилийн өмнө цэц шиг байлаа шүү дээ. Иргэн бид өргөдөл өгөөд, Их хурлын даргыг огцруулж болж байсан үе. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын асуудлыг ҮХЦ 7 хоног дотор шийдэх үүрэгтэй. Бусад иргэнийхийг сар болно. Сүүлдээ марттал удна л даа.

-Хэн цэцэд энэ асуудлыг өгөх юм?

-УИХ-ын дарга, Ерөнхий сайд хэн ч өгч болно. УИХ-ын даргыг түдгэлзээд, шалгуул гээд зарим гишүүн шаардаад байгаа биз дээ. Наад асуудлаа тэр гишүүд ҮХЦ-д өгч болно ш дээ. Зайсангийн аманд унтаж байгаа тэр шүүхийг сэрээж, амбаардаад босго л доо. Тэд ажлаа хийг. 7 хоногт л шийдэгдэнэ. Тэгэхгүй өөрсдөө шийднэ гэвэл хэзээ ч шийдэхгүй. Зүгээр сайхан хярамцаг болоод дуусна. Нэг нь нөгөөгөөр солигдоод л. Үүн дунд хэн хэлмэгдэх вэ гэвэл манай бизнесийнхэн, иргэд.

Яг нарийндаа бол 2025 он маш зовлонтой жил байна шүү дээ. Зөвхөн доллар, төгрөг гэдэг валют нийлээд, ханш нь 30% уналаа. Долларын ханш 16-17% унаад байна. Валютад шилжүүлбэл Монголын ямар ч компанид ашиг байхгүй. Тоон дүнгээр л ашигтай юм шиг харагдавч төгрөгийн ханш унаснаар тэг болсон. Ийм юман дээр төр, засгийн хямрал улам нэрмээс болно. Тэгэхлээр наад цэцээ  амбаардаж сэрээ. Аль нь ч мэдээлэл өгөхөд ҮХЦ шууд хуралдах ёстой.

-Цэцэд та итгэж байна уу?

-Тэдний үүрэг ш дээ.

–Цэц шийдэж чадахгүй, цэцийн шийдвэрийг маргалдагч талууд дагахгүй бол яах вэ?

-Хэрвээ цэц чадахгүй бол дараа нь Ерөнхийлөгч шийднэ. УИХ-ыг тарааж болно. Энэ улсуудын гол үүрэг нь тусгаар тогтнолоо л авч үлдэх шүү дээ. Тусгаар тогтнолоо бусниулчихъя гэх хүн одоохондоо байхгүй болов уу.

-УИХ-ын гишүүд 2 талд гарын үсгээ үнэлээд, ханш хүртэл гарсан дуулдах юм. Та юм дуулав уу?

–Бужигнаан үүсэхэд голоор нь олз олъё гэсэн улс ордноор дүүрэн байна. Би сая ордон орлоо. Чоно борооноор гэдэг шиг юмнууд л тэнд гүйлдэж яваа харагдаж байна.

-Энэ бол өөрсдийнх нь бий болгосон үйлийн үр ш дээ. Зарим засаг унагах гээд, зарим нь мөнгө тараагаад… Бид бүгд л мэдэж байгаа ш дээ. Бид одоо улстөрчдийг даврааж болохгүй. Улстөрч бол бурхан биш. Дуртай үедээ дуртай хүнээ загнах эрх уг нь байхгүй шүү дээ, тэдэнд. Дараа нь дуртай аж ахуйн нэгжээ том, жижиг гэлтгүй бүгдийг нь боол шиг үзэх гэвэл бид боол биш. Эд нарыг байранд нь тавих нь манай ард түмний үүрэг байхгүй юу. Буцаагаад байранд нь тавьчхаж болно ш дээ. Ард түмэн дахин сонгууль хийгээд, төр засгаа дахин байгуулаад явчихна.

–Гэтэл энэ зодоонд том том компаниудын нэр хавчуулагдаад яваад байна л даа. “Эм Си Эс” захиалагч нь л гэнэ. Тэр нь ч “Эм Си Эс”-ийн хүн л гэнэ. Одоо “Бодь интернэйшн” компанийн нэр өнөөдөр ил болгосон гэрээнүүд дээр гараад ирлээ.

-Наадах чинь дандаа бизнесийн харилцаа байгаа биз дээ. Бизнесийг хэн авч явдаг юм, аж ахуйн нэгж. Өнөөдөр 14 мянган хүнтэй 4-5 аж ахуйн нэгж л байна. Улсынхаа томхон ажлыг хийх жаахан бяр тэнхээ одоо л сууж байна. Гэтэл улстөрчид үүнтэй холбогдоод, тэгээд улстөрчдөө өөрсдөө очиж мөргөөд, улстөрчид нь хаан гэж өөрсдийгөө бодоод… Зарчимгүй тоглолтын идээ бээр нь ингэж асгарч гоожиж байгаа юм шүү. Одоо их юм гоншгоноод байх юм байхгүй. Одоо зарчмаал ярь.

Тийм ч учраас би 2008 оны Өршөөлийн хууль, 2015 оны Эдийн засгийн ил тод байдлын хуульд би өөрөө маш романтик хандаж байсан. 15 мянган компанийн 34 их наядын орлогыг ил гаргачихлаа. Одоо бүх тайлан баланс НӨАТ-ын системээр хянагдаад эхэлнэ. Одоо ингээд улс төрөөс эдийн засаг холдлоо. Авлига байхгүй,  улстөржихгүй болно гэж бодсон. Гэтэл ерөөсөө 3-хан жилийн дараа буцаад л нөгөө хуучин замаараа явсан. Бид бас буруу дадал ихтэй болчихсон юм билээ. Тэр нь юу вэ гэвэл жишээ хэлье. 2015 онд алт моодонд ороод. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гайхаад байсан шүү дээ. Олборлосон алтны талыг нь Монголбанканд тушаагаад, тал нь алга болчихлоо гээд. Тэгэхэд юу болсон бэ гэхээр компаниуд Монголбанканд алт тушаахдаа талыг нь компанийнхаа нэр дээр, талыг нь 250 ажилчныхаа нэр дээр тушаачихсан. Компанийн нэр дээр тушаахаар 25%-ийн татвар төлөх гээд байдаг. Хувь хүний нэр дээр тушаавал 10%.

Татварынхан тэрийг мэдээд суугаад байсан. 800 сая долларын алт олборлосон байхад 400 сая долларын алтыг ажилчдынхаа нэр дээр тушаасан байсан. 400 сая долларын алт гэдэг бол манай Татварын хуулиар 400 сая доллароор торгоод, дээр нь 400 саяын татвар авах ёстой. Айхтар хууль байхгүй юу. Гэтэл алтны нөхдүүд энэ торгууль, татвараа хаана очиж аргалж байв. Энийг Сангийн яам мэдэж байгаа. Тухайн үед эрх барьж байсан нөхдөд хадаг барьж очоод л шийдэгддэг.

Дараа нь хуурамч бензиний асуудал гарч ирсэн. Аргаа бараад 2018 онд МҮХАҮТ, Стандартчилал хэмжилзүйн газраар евро бензиний стандарт хүртэл батлуулсан. Хуурамч бензин олдог нөхдүүд нь сүүлдээ дахиад л нөгөө томчуул дээр очсон. Дараа нь 2019 онд Үндсэн хууль өөрчилсөн. Түүний дагуу лиценз хураах байсан. Ковид гарч ирснээр лиценз хураах ажил хойшилсон. Бүх ашиглалт, хайгуулын лицензийг хураагаад, дахин хуваарилах гэж байсан юм. Үүнээс айгаад, зарим нь янз бүрийн орд хүртэл барьж гүйсэн шүү дээ. Тийм сайхан бэлэг бэлэглээд явна гэдэг бол маш их дарамт байгаагийн шинж.

Том бизнес, том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийе гэхээр заавал улстөрчидтэй очиж уягддаг. Нөгөө хэддээ өгдөг. Дараа нь нөгөө хэд нь мурьдаг. Хөгжлийн банкийг хар л даа. Манай ганц бизнесмен л шоронд явж байгаа биз дээ.

-Бизнес эрхлэгчид өөрсдөө улстөрчид рүү гүйж очоод, давраагаад байхаа болих ёстой юм биш үү. Авлига өгөх, улстөрчийг давраах тусам улам их боомилуулаад байгаа биз дээ?

-Эцсийн эцэст манай бизнесийнхэн өөрсдөө ёс зүйтэй байх хэрэгтэй. Өөрсдөө зарчимтай байх ёстой. Улстөрийн урхинд ордоггүй байх хэрэгтэй. Хар бизнесийн төлөө явах шаардлага байхгүй. Хар бизнес, авлигатай бизнес гэдэг бол ерийн цагаан бизнесийн орон зайг булааж авдаг. Энэ чинь дээрэм ш дээ. Авлига өгч, нэг хүний бизнесийг, орон зайг булааж авдаг.

2013 онд 2.7 их наяд төгрөг хэвлээд тараасан ш дээ, Монголбанк 7 яамтайгаа нийлээд. Тэгэхэд ганцхан бизнесмэн Цэнгүүн л “Би эндээс мөнгө авахгүй шүү. Би хэрвээ одоо татаас авбал буцаагаад миний үнийг төр мэднэ. Үнэ бол эдийн засгийн эрх чөлөөний хамгийн гол юм. Би ийм эрх чөлөөгөө та нарт өгөхгүй” гэсэн. Цэнгүүн ганцаархнаа татаас аваагүй. 2.7 их наядаас 200 гаруй компани авсан.

Яг нарийндаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3-хан хүн 2019 оноос хойш бүх асуудлыг шийдсэн

Дараа нь З.Энхболдыг УИХ-ын дарга, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд, Монголбанкны ерөнхийлөгч Золжаргал байхад маш хүнд хямрал нүүрлэсэн.  Тэгээд 1 тэрбум “Чингис” бонд тараасан. Тэгээд хамгийн гол нь 9-р сард төгрөгийн ханш 40% унасан. Нөгөө бондын мөнгөөс зээл авсан нөхөд хамгийн их хохирсон. Улстөрчидтэй нийлээд салбаганаад л бай. Хохирлыг нь та өөрөө л амсана. Үе үед мөнгө хэвлэж байсан. Ковидын үеэр ч мөнгө хэвлэсэн. Хямрал гээд мөнгө хэвлэсэн. Үүнийг хүртдэг хэдэн нөхөд бий. Дандаа л өөрсдөө хямардаг байхгүй юу. Өөрсдөө сүүлд нь бүх ачааг нь үүрээд, шорон гянданд явах нь явдаг. Хөөрхий тэр нэг нөхөр өөрөө явдаг. Төгрөгийн ханшийг унагасан, энэ их хямрал руу аваачсан ямар улстөрч хариуцлага хүлээсэн бэ?

Улстөрчидтэй нийлээд салбаганаад л бай. Хохирлыг нь та өөрөө л амсана

Энийгээ шийд л дээ. Шүүх, цэц нь шийд. Прокурор, Авилгатай тэмцэх газар ажлаа хий л дээ. Өнөөдөр Монголыг хамгийн их доройтуулж байгаа нь энэ эрх зүйн байгууллагууд. Эд нар шударга байж чадахгүй, зарчим дээрээ байж чадахгүй байна. Улстөрчдөө бас дагаж намирч байна. Хар мөнгөтэй улсуудыг дагаж намирч байна. Тэдний талд шийдвэр гаргаж байна. Иргэд өнөөдөр шүүх засаглалд итгэхгүй байна гэдэг бол хамгийн аюул. Шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэдэг. Гэхдээ шударга шүүх гэдэг бол хэрэглэж байгаа хууль нь Үндсэн хуульд таарсан байх ёстой. Хоёрт, түүнийг хэрэглэж байгаа шүүгч нь өөрөө хараат бус, мэдлэг чадвартай байх ёстой. Тийм учраас би “Татварын шүүх хэрэгтэй” гээд байгаа юм. Татварын хэрэг шүүж байгаа шүүгч наанадаж эдийн засгийн магистр цолтой байх ёстой.

Өнөөдөр 63 прокурор Зөрчлийн хууль хянаж байгаа. Манайх ийм нэг гажиг юм хийчихсэн. Тэр 63 прокурорууд дунд эдийн засгийн 1 ч магистр алга. Бакалавр цолтой ч хүн алга. Тэгээд эдийн засгийн харилцааны зөрчлийг яаж тодорхойлж байгаа юм бэ? Хуулийн байгууллагуудыг эдийн засгийн мэдлэгээр тордож, эдийн засгийн мэдлэгтэй хүмүүсийг шүүх засаглалд ажиллуулах ёстой.

-Энэ бүх зодооны эхийг Ерөнхийлөгч тавьсан, тэр нь 1 компанитай холбоотой гэж зарим хүн бичиж байна. Энэ хэр үндэслэлтэй бол?

-Тэгвэл бүр том асуудал үүснэ ш дээ. Газар, тусгаар тогтнолоо авч үлдэх нь аль ч үеийн улсын тэргүүний үүрэг. 2013 оноос манай улстөрчид газрын хэвлийг томхноор зарчих сонирхолтой болсон.

Сая хэдэн оффшор гэрээ ил боллоо. Биднийг мэдээгүй байхад газрын хэвлийн баялгийг байрлалтай зарчихсан байна. Төмөр замын бүтээн байгуулалттай зарим нь холбоотой юм байна. Энэ бизнест бүгд л оролцмоор байна шүү дээ. Ганцхан Ерөнхийлөгчийг дагасан компаниуд ордог гэвэл муу улсуудын жишээ бол энэ шүү дээ. Ерөөсөө Ерөнхийлөгчийг дагасан хэдэн компани хөгжөөд, бусад нь байхгүй. Өнөөдөр нь тэгж яваад, үйлийн үрээ эдэлж байгаа компаниуд бий. Авлигачид хахууль өгч, асуудлаа шийдүүлэх гээд өнөөдөр уйлан дуугарч байвал өөрсдийн чинь л асуудал шүү дээ. Энүүгээр одоо бүр бараг уралдаад байгаа юм биш үү. Тэгээд өнөөдөр ордноор олз хайж гүйгээд, гарын үсгээ үнэлж байна гээд байна. Энэ чинь биднийг үндэстнээрээ ямар их доройтолд орсныг харуулж байна. Ямар ч ёс суртахуун алга. Нөгөө тал нь бараг тэрийгээ бахархаж ярьж, бичүүлж байна гэдэг бол асар их уналтад орсных.

-Бидний ярилцлага өндөрлөж байна. Танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Улстөрчид сандал суудлын маргаандаа бизнесийнхнийг бага хэлмэгдүүлээч ээ! Өнөөдөр улстөрч нэртэй хүмүүс ТҮЦ-ийг ч харааж байдаг. Оюутолгойг ч харааж байдаг. Ер нь л татвар өгсөн, ажлын байр гаргасан хүн болгоныг харааж, загнадаг коммунист сэтгэлгээнээсээ салаач ээ! Коммунизм дахин босоод ирчихсэн байна.

Жагсаж байгаа эмч, багш нарын цалинг яаж нэмэх юм бэ? Ажлын байр гаргаж, татвараа өгч байгаа хүмүүс тэр мөнгийг бий болгоно ш дээ. Энэ заваан улс төр, заваан тоглоомоороо жирийн иргэд, бизнес эрхлэгчээ битгий хямраагаач. Түүндээ битгий татаж оруулаач. Нийгмийн сэтгэл зүй дээр яаж хүмүүс тоглож, зарим нь эндээс олз омог хайж явдгийг би мэднэ. Тэрэндээ бүр гаршсан улсууд ч байгаа. Гэхдээ тэгж олсон олз хүнд наалддаггүй.

Одоо манай улс төрд болж байгаа үйл явдал алгын чинээ шар тос олсон 7 хулганы үлгэрийг санагдуулж байна. Шар тос идчихсэн дүүгээ ах нар зодоод алчихдаг даа.  Манай улсын газрын хэвлийд жаахан үүц онгойсон. Эндээс жаахан шар тос гараад ирсэн чинь өрсөж авах гээд нэг нэгийгээ алж байна. Энийгээ ҮХЦ шийд.

Үүнийг дагаад нийгэм хямарна. Хямарсан нийгмийг буцаан сэргээхэд аягүй олон жил болдог. Жишээ нь: 2008.07.01-ний үйл явдал бол улстөрчдийн том зодоон болсон байхгүй юу. Н.Энхбаяр Ерөнхийлөгч, Ц.Нямдорж УИХ-ын дарга, С.Баяр Ерөнхий сайд байсан. Хэн Тавантолгойн гэрээ хийх вэ гэдэг яг өнөөдрийн зодооны эх нь  тэнд тавигдсан юм. Улстөрчдийн зодооны золиосонд 5 хүн амиа өгсөн.

5 хүний амиар 5 хүн сайд болсон. Улстөрчид тусгаар тогтнолоо бараг задалчихсан, эв нэгдлээ задалчихсан байхад нь хэдэн муу тамирчид олимпоос алт, мөнгөн медаль авч ирж, монголчуудын эв нэгдлийг гагнаас, гагнаасаар залгаж өгсөн.

Тийм учраас тамирчдад энэ улс төрчид өртэй. Хэрвээ тэр олимп болоогүй бол бид  яах байсан бол? Маш аюултай. Хувь заяаны эрхээр манайд сонгуулийн дараа наадам болдог. Наадам гэдэг бол Монголын тусгаар тогтнолын, маш том эв нэгдлийн баяр. Өнөөдөр бол олимп, наадам ойрхон алга байна. Дараачийн наадам болтол энэ хямрал үргэлжилнэ гэвэл маш аюултай юм руу орно. Эв нэгдлийг тараахад их амархан шүү. Буцааж гагнана гэдэг маш хэцүү.

Монголыг ингэж задалж бутаргаж, дээр нь өс хонзон болгож, одоо бараг буу шийдэм барьж гүйх нь халаг тачаадаж байгаа. Тагнуулын газар гэж байдаг бол тэр нь хэлж байгаа байлгүй дээ.

-Монголын урчуудын эвлэлийн байранд гарсан “Намар” үзэсгэлэнд таны хөшөө байна лээ. НӨАТ-ын баримт ашигласан баримал. Хөшөө таалагдав уу?

-Үзэж амжаагүй л байна. Манай найз Б.Түвдэндорж энэ хөшөөг олон жилийн өмнө л хийе гэж ярьж байсан. НӨАТ-ын систем бол монголчуудын оюуны бүтээл гээд ийм баримлын санаа төрсөн гэсэн. Найз маань надад зориулж хийсэн юм шиг байгаа юм.

-Том баримал байна лээ.

-Надаас хэмжээ авсан юм л даа.

-Өө тийм үү?

-НӨАТ-ын системийг 1997 онд анх манай улс нэвтрүүлэхдээ онолыг нь судлаагүй. Жаахан гажигтай хийчихсэн. НӨАТ-ын хуулийг 1997 онд баталж, 1998.01.01-нээс хэрэгжин, 1998-2015 онд үйлчилсэн. Тэр үед энэ хуулийн үндсэн философи, мөн чанарыг таниулаагүй. Өмнөх хуулийн алдаануудаас болж, аж ахуйн нэгж жижгэрэх, татвараас зугтах зэрэг үзэгдэл гарсан. Үүнийг 2015 онд засах гэж оролдсон. 2015 онд НӨАТ-ын тухай хуулийг шинэчилж, иргэдэд НӨАТ-ын 20%-ийг буцааж өгөхөөр болсон. 2016.01.01-нээс энэ систем ажиллаж эхэлсэн. Үүний үр дүнд манай улсын татварын орлого жил бүр давж биелдэг болсон. Тэр байтугай ковидын 2 жилд ч жил бүр 10% давж байсан. Бид татварын системээ аль болох онолын тал руу зөв явуулахыг хичээж байгаа. Үүний нэг нь НӨАТ-ын систем.

Үүгээрээ бид татварыг боломжийн хэмжээнд авч өгдөг болгосон. Одоо гол асуудал бол нийтийн санхүүг улстөрчид нийтэд зориулж чадаж байна уу гэдэг асуудал. Орчин үеийн ямар ч улстөрчид тавьдаг гол шалгуур бол энэ. Үндсэн хуулийн 6.1-д төрийн өмч гэж бий. Үүнийг зөв зарцуулж чадав уу гэдэг нь улстөрчийн бас 1 шалгуур.

-Нийтийн санхүүг нийтэд зориулж чадахгүй байгаа учраас залуус “Огцрох амархан” жагсаал зохион байгуулсан юм биш үү? Одоо ч төв талбай дээр эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр жагсаж байна. Гэтэл Төрийн ордонд улстөрчид “Чи нүүрс идсэн”, “Би нүүрс идээгүй” гээд УИХ-ын дарга, Ерөнхий сайдыгаа огцруулах гэж байна. Нийтийн санхүүг нийтэд зарцуулалгүй, нэг хэсэг нь завшаад байх шиг байна л даа.

-Манай улс татвараа цуглуулж авч чаддаг болсон. Үүнийг буцаагаад зарцуулахад бас онол байдаг. Үүнийг аль ч төр, засаг хэрэглэхгүй байгаа даа. Энэ юутай холбоотой вэ гэхээр өнөөдөр болж байгаа үйл явцаас маш тодорхой харагдаж байна. Манай Үндсэн хууль эдийн засагжаагүй. Зах зээлийн системтэй аль ч улсын Үндсэн хуульд “Нийтийн санхүү” гэж том бүлэг байдаг. Нийтийн санхүү гэж юу вэ гэвэл улсын төсөв, нийгмийн даатгалын шимтгэл, улсын зээл. Нийтээс хуримтлагдсан бүх санхүүг Үндсэн хуулиар хамгаалдаг.

-Хэнээс хамгаалах вэ?

-Улстөрчдөөс. Буцаагаад төрөөс нь хамгаалдаг. Манайх ийм системгүй учраас өнгөрсөн хугацаанд улс төрийн эрх мэдлийг авсан этгээдүүд нийтийн санхүүд түр зуур эзэн суудаг. Тэгээд сонгуулиар дараагийн эзэн гарч ирдэг. Энэ нь өнөөгийн хямралын том оргил болж харагдаж байна. Дахин хуваарилалт гэдэг бол маш том ухаан.

Би Тайланд, Шотланд, Англиар яваад өнөө өглөө (2025.10.09) ирлээ. Шотландад очиж, Адам Смитийн хөшөөг үзлээ. 24 жилийн өмнө Их Британийн Ерөнхий сайд байсан залуу. ХХОАТ-ын үндсэн бааз суурийг бий болгосон хүн. Түүний эдийн засгийн онолоор АНУ, Англи гэх мэт улс явдаг. Эдгээр улсын татварын суурь нь ХХОАТ-т суурилдаг.

1770 онд Шотланд улс Англитай нэгдсэн. Шалтгаан нь хэсэг залуу улстөрч нийлээд, Панамын сувгийг эзэлье гэж романтик сэтгэн, хаандаа нөлөөлж, цэрэг гаргуулсан байгаа юм. Панамаа эзэлж ядалгүй ялагдсан. Үүний улмаас Шотландын ДНБ 20% унаж, энэ улс дампуурсан. Үүнээс болоод тэр үеийн улстөрчид газар нутгаа Англид өгчихсөн юм байна лээ л дээ. Ингээд шотланд хэлээр ярих, үндэсний хувцсаа өмсөх эрхшүй болсон. Дараа нь Английн хаанаас шотланд хувцсаа өмсөх эрхээ олж авсан. Залуу улстөрчдийн гэнэн тоглоомонд улсаараа өртөж, хохирсон юм байна лээ.

-Таны харж байгаагаар Монголд энэ түүх давтагдах гээд байна уу?

-Тийм л байна шүү дээ. Нийтийн өмчийн тухай хууль одоо ч байхгүй. Нийтийн санхүүг Үндсэн хуулиар хамгаалаагүй. ЗХУ-д Монгол Улсын тавьсан өрийг 2003 оны 12-р сард Ерөнхийлөгч Н.Энхбаяр дарсан. Ингээд 2004.01.01-нээс Монгол Улс чөлөөт зах зээлд шилжсэн. Үүнээс өмнө бол Монгол тусламжийн улс байсан. Гадаадынхан хөрөнгө оруулалт хийдэггүй байсан.

-Яагаад?

-Бүх юм Москва руу явна гэдгийг гадаадынхан ойлгож байгаа. Ингэж 2004 оноос Монголын газрын хэвлийн баялаг нээгдэж, Монгол мооданд орж байлаа ш дээ. Бид үүцээ задалсан. Тэр үеийн улстөрчид эрдэнэсийн сангаа нээснээ мэдээгүй. Манай улсын бүх юм, бид өөрсдөө жижигхэн байлаа. Тэгээд л гадна, дотны гар хөл, тоглоом болох нь болсон. Өнөөдөр аягүй олон их мэдэгч гараад ирчихсэн. Оюутолгойн гэрээ бол монголчууд бүгдээрээ хамтдаа хийсэн гэрээ. Сайн, муу бүх юмыг монголчууд бүгдээрээ хувааж хүртэх ёстой.

2005, 2006 онд иргэний хөдөлгөөнийхөн гараад ирчихсэн байлаа шүү дээ. Шалтгаан нь 1992, 1996 онд цөөнхгүй, МАХН дангаараа засгийн эрхийг барьсан. 2000 оны сонгуульд МАХН, АН тэнцүү суудал аваад, бас цөөнхгүй. Энэ хооронд парламентын амин сүнс үгүй болсон. Парламентын амин сүнс цөөнхдөө байдаг. Цөөнх нь хэт цөөнх болчихдог. Эсвэл олонх болсон намтайгаа нийлээд, парламент амьгүй боличхдог байсан. Тэгээд 2005, 2006 онд иргэний хөдөлгөөнүүд бий болж, Н.Энхбаяр авлигач, авлигын загалмайлсан эцэг гээд жагсаж эхэлсэн. Иргэний хөдөлгөөн бол нийгмийн дуудлага байсан юм. Парламентын танхимд ард түмний дуу хоолой орохоо байсан. Н.Энхбаяр дарангуйлагчийг тойрсон 1 хэсэг. Иргэний хөдөлгөөнүүд гарч ирснээр, манай улс Уул уурхайн хуулиа маш хурдан өөрчилсөн. Тэр үед Оюутолгой нээгдчихсан байсан. Фрийдланд ашиглалтын лиценз шууд авах гэж хүсэж байсан. Манайх тэрийг 1997 оны хуулиараа өгөх гэхээр “Бороо гоулд 2” болчих гээд байдаг. Тэгэхээр яаж ийж байгаад Ашигт малтмалын хуулиа өөрчлөх хэрэгтэй болсон юм. Иргэний хөдөлгөөнийхөн МАХН-ын байрыг эзлээд, сарын дараа хуулиа сольсон. Тоглоомын дүрмээ, хуулиа бид өөрсдөө солих шалтгаан ингэж гарсан юм. Хууль баталсны дараа Оюутолгойтой гэрээ хийх гээд чадаагүй.

Яг нарийндаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3-хан хүн 2019 оноос хойш бүх асуудлыг шийдсэн

2009.10.06-нд С.Баярын Засгийн газрын үед хийсэн. Ганцхан жишээ хэлье л дээ. Тэр өдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдсан, өмнөх өдөр нь миний хийсэн мэдэгдлээр. Тухайн үеийн Ашигт малтмалын хуулийн 29-д маш тодорхой заалт байсан. Ерөнхий сайд эрх олгосноор тийм тийм 3 сайд тогтвортой байдлын гэрээнд гарын үсэг зурна гэсэн. Ерөнхий сайд С.Баяр 3 сайдад эрх өгөөгүй байсан.

Хэрвээ бид гэрээ зурчихсан бол өнөөдөр хүчингүй болох юм. Яагаад гэвэл хуулиараа гарын үсэг зурах эрхгүй 3 сайд зурах байсан юм. Тиймээс Засгийн газар 357 гэдэг байх аа, тогтоол гаргаж, 3 сайдад эрх өгсөн юм. Тэдний 2 нь дараа нь шоронд явчихсан шүү дээ. Ингэж Оюутолгойн гэрээ зурагдсан. Хөрөнгө оруулалтын гэрээ нь 6 сарын дараа зурагдсан шүү дээ. Тэр үед бид бас өлсгөлөн зарласан. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахын өмнө Уянгаагийн “Амлалт нэхэх ард түмэн хөдөлгөөн”-тэй хамт. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ С.Батболд Ерөнхий сайдын үед зурагдсан. Гэхдээ энэ өлсгөлөнгөөр далимдуулж, бид нар бас аягүй олон юмаа нааш цааш нь хөдөлгөж амжсан байхгүй юу. Ер нь бол тэр үед чинь иргэний хөдөлгөөнүүдийн тэмцэл ч бай, ордон дотор тэмцэл болвол Монголоо манжууртуулчихгүйхэн шиг яаж ийгээд гайгүй юм хийчихье л гээд хийсэн царай нь тэр юм биш үү? Тэгэхээр энд хэн ч онцгойроод байх юм байхгүй. Монголчууд бүгдээрээ нийлж байгуулсан гэрээ юм шүү дээ. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь Оюутолгойн гэрээнд оролцсон улстөрчид нь бүгд шоронд явчихсан. Ордны гадна байсан хүмүүсийг бүгдийг нь нийгмийн хог шаар болгох процесс маш идэвхтэй яваад дууссан. Өнөөдөр яг энэ бодит түүхийг мэддэг, ярьдаг хүн үгүй болсон байна. Энэ гэрээний нөгөө талд ашиг байдаг юм.

-“Онтрэ” компанитай байгуулсан гэрээг одоо өөрчилнө гээд л байна. Яаж өөрчилбөл Монголд ашигтай болох бол?

-Ганцхан усны асуудлыг нь ярья л даа. Яагаад гэвэл Усны хуулиа ашиглаад, бид янз бүрийн арга хэрэглэж болох байсан. Гэтэл яагаад ч юм Усны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-д оруулж ирээд, хугацааг нь шууд 20 жилээр сунгаж өгсөн. Гэтэл усны мэргэжилтнүүд огт дуугараагүй. Би гайхсан. Тэгсэн чинь 7, 8 жилийн өмнө усны ордын лицензийг бүгдийг нь аваад, янз бүрийн төсөл нэртэй ойр зуурын юм өгөөд, бүх эрдэмтэд нь нөгөө талдаа гарчихсан юм байна лээ.

Оюутолгойн гэрээн дээр 3 яам оролцсон. Уг гэрээний төслийг боловсруулах гэж 3 яамны мэргэжилтнүүд 18 цагаас хойш хуушуур идээд, ямар ч цалин пүнлүүгүй ажилласан. Тэгэхэд нөгөө талд нь хүмүүс 1 цагийн 1000 доллароор ажиллаж байлаа шүү дээ. Үүнд манай эдийн засагч, хуульч нар оролцсон. Бид харин Чимид гуай тэргүүтэй ажлын 27 баг гаргаж ажилласан. Би түүнд нь байсан. Тухайн үед би тэр 3 яаманд очоод, гайхсан. Нөгөө талын баг нь болохоор цагийн 1000 долларын цалин аваад… Наад зах нь ийм тэнцвэргүй байсан юм.

–Нөгөө талд ажиллаж байсан хүмүүсээс та одоо нэрлэж чадах уу?

-Хамгийн гол нь бизнесийн гэрээ гэдэг бол хоёр талаасаа эн тэнцүү байх ёстой. Жинхэнэ эцсээ хүртэл тэмцэж байж хийдэг гэрээ байхгүй юу. Та бүхэн мэдэж ав. Яагаад гэвэл гэрээ байгуулах гэж байгаа бол төсөл дээрээ хоёр тал ажиллах ёстой байдаг. Оюутолгой ч, Фрийдланд, Монголын Засгийн газар ч ажиллах ёстой. Тэгээд гэрээ амжилттай байгуулбал цөмөөрөө дараа нь олзоо сайхан хуваах ёстой. Гэтэл манайх дараа нь татварын байцаагч оруулаад л. Одоо ч хэрүүлтэй явж байгаа л даа.

Энэ асуудлыг шийдэх гэж Эдийн засгийн форум хийсэн. Эхний 2 форум их сайн болсон. Гудамжнаас дуугарсан бүх хүмүүсээ ордонд оруулаад, эрдэмтэн мэргэд, улстөрчид нь сууж байгаад, зөвшилцлөө. Яах вэ, сүүлд нь засаг магтдаг индэр болчихсон л доо.

–Одоо “Онтрэ”-тэй байгуулах гэрээний өөрчлөлтийг та юу гэж харж байна?

-Хамгийн эхний гэрээндээ 3.4 тэрбумаар босно гэж байсан орд ш дээ. Бид нэлээн тэмцэж байж, 1 тэрбум долларыг нь багасгасан санагддаг юм. Одоо бол 12 тэрбум болчихсон байгаа. 2006 онд газрын хэвлийн баялгаараа дамжуулаад манай улс бололцооны болох юм байна гэсэн бодол аль ч улстөрчид төрсөн. Манай нийтийн өмчийн 99% нь төрийн өмч. Хувийн бүх өмчийг нийлүүлээд, 1%-д ч хүрдэггүй. Төрийн нийтэд хамааралтай өмч буюу газар, газрын хэвлийн баялаг, агаар, агаарын орон зай, ой мод, дагалдах баялаг, амьтан, хөшөө дурсгал гээд энэ 7  зүйлийг үнэлэхээр 99% хүрдэг. Энэ өмчид хэн түр зуур эзэн сууна, нөгөө өмчийн эздээс хамаагүй давуу болчихдог. Энэ өмчийн тоглолтыг тодорхой болгохгүй бол мөнхийн л хэрүүлтэй байх болно. Энэ тухай би 2010 оноос бүх Ерөнхийлөгчид хэлээд л байгаа л даа. Төрийн нийтийн өмчид эзэн суухаараа нөгөөдхөө мартчихаад байдаг юм.

0/1000