horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

“Eyes Closed” дууг гурван цагийн дотор 1,8 сая хүн үзжээ

post-img

Өмнөд Солонгосын дуучин Jisoo, Английн дуучин Zayn нарын “Eyes Closed ” дуу цацагдсан даруйдаа гурван цагийн дотор 1,8 сая үзэлттэй болоод байна. Тэд дуугаа өнөөдөр Blissoo болон Warner Records-оор цацжээ.

Анх 2025 оны 7 дугаар сарын 27-нд Zayn Нью-Йорк хотод Blackpink хамтлагийн Deadline World Tour-д оролцож байхдаа инстаграмдаа өөрийнхөө 4 настай охиноо дурдаад тус хамтлагийн дууг сонсох дуртай гэж хэлж байжээ.

Дараа нь шууд дамжуулалтын үеэрээ “удахгvй бас нэгэн сайхан хамтарсан уран бүтээл” гаргах болно гэж мэдэгдэж байв. Харин Blackpink хамтлагийн гишүүн Jisoo удахгүй гарах “Eyes Closed” нэртэй синглийнхээ постерыг хуваалцахдаа хэд хэдэн удаа таавар таалгаж  “Дуэт ойртож байна” гэсэн тайлбартай зурагт хуудас гаргаж байв.

0/1000