Жижиглэн худалдаа эрхлэгчид, онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалж борлуулдаг иргэд, гаальтай машинд ачаа, бараа ачуулдаг худалдаачдад Хятадын талаас экспортын татвараа 40 хувиар нэмсэн гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээнд хүчтэй тархаж байна.
Энэ мэдээлэл үнэн эсэхийг Дорноговь аймгийн Боомтын захиргааны дарга Б.Баярнямаас тодрууллаа.

-Албан ёсны мэдээллийг бид холбогдох газруудаас ярьж тодрууллаа. БНХАУ-ын талаас ингэж татвар нэмсэн зүйл байхгүй гэдгийг мэдэгдлээ. Хоёр талын гаалийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа.
Харин иргэд, худалдаа наймаа эрхлэгчид мэдээллээ нягталж байж асуудалд хандах хэрэгтэй. Ачаа ачуулах каргоныхоо үнэ ханш, хамтран ажиллаж байгаа хүнийхээ тухай сайн судалж, нягталж байхыг сануулъя.