horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Сугалааны лайвд оролцсон найман иргэн 27 сая төгрөгөө залилуулжээ

post-img

Сүүлийн тав хоногийн турш фэйсбүүкт зохион байгуулагдсан сугалааны лайвд оролцож урьдчилгаа төлбөр шилжүүлж залилуулсан найман тохиолдолд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүний улмаас нийт 27,320,960 төгрөгийн хохирол учирчээ. Судалгаагаар уг төрлийн залилах гэмт хэрэгт өртсөн хүмүүсийн ихэнх нь итгэл төрүүлсэн, яаралтай шийдвэр гаргахыг шаардах нөхцөлд санамсаргүй үйлдэл хийсэн байдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Иймд азтан болсон гэх аливаа мэдээлэлд сонор сэрэмжтэй, урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг санууллаа.

0/1000