horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ

post-img

Зэвсэгт хүчний Жанжин штаб, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай “Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд, хамтран ажиллах гэрээг энэ сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний Жанжин штабт үзэглэлээ.

Цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг Анагаах ухааны дээд сургуулийг түшиглэн “Батлан хамгаалах, Ардын арми цэргийн хүн эмнэлгийн тэнхим” байгуулж 1979 оноос 1988 оны хооронд 100 цэргийн эмчийг бодлогоор бэлтгэж, Батлан хамгаалах салбарын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах эрхэм үйлсийг удирдан чиглүүлж байсан түүхэн уламжлалыг сэргээсэн онцлог үйл ажиллагаа боллоо.

Батлан хамгаалахын сайдын 2025 оны тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор Зэвсэгт хүчний анхан болон лавлагаа шатлалын тусгай эмнэлэгт ажиллах эмнэлгийн мэргэжилтний нөхөн хангалтыг тасралтгүй нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй хөтөлбөрт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн нэгдүгээр дамжааны элсэгчдээс хамрагдах хүсэлтээ 200 гаруй оюутан залуус илэрхийлээд байгаа юм.

Цаашид цэргийн эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын хөтөлбөрийг Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран боловсруулж, хүсэлт гаргасан элсэгчдийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.

0/1000