horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Зохистой хөдөлмөрийн бодлогыг олон улстай нийцүүлнэ

post-img

Монгол Улсад Зохистой хөдөлмөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн түнш байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх, туршлага, мэдээлэл солилцох зорилгоор энэхүү гурван талт уулзалтыг зохион байгуулав.

Уулзалтын үеэр дараах асуудлаар санал, туршлагаа солилцож, цаашид хамтран ажиллах чиглэл, боломжуудын талаар ярилцлаа.

  • Монгол Улс Хөдөлмөрийн хяналтын тухай ОУХБ-ын 81 дүгээр конвенц, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих тогтолцооны тухай 187 дугаар конвенц, Ажлын байран дахь хүчирхийлэл, дарамтын тухай 190 дүгээр конвенц, Албадан хөдөлмөрийн тухай 29 дүгээр конвенцын 2014 оны нэмэлт протоколд нэгдэж орох ажлыг эрчимжүүлэх;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хамтран ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх;
  • Үндэстэн дамнасан корпорацын тухай ОУХБ-ын тунхаглалыг хэрэгжүүлэх;
  • Жендэрийн тэгш оролцоо, ажлын байрны дарамт, хүчирхийллийн талаар хийсэн судалгааны үр дүнтэй танилцаж, цаашид улам олон салбарт энэ судалгааг гүйцэтгэж, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх;
  • Хүнд суртлын индекс ба өртөг судалгааны үр дүн #RedTape, албан бус эдийн засагт ажиллагсдын нийгмийн хамгааллыг өргөжүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.
  • ОУХБ-ын SCORE хөтөлбөрийг ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй сайн туршлагуудын талаар ярилцав.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын зохистой хөдөлмөрийн бодлого, хууль эрх зүйн орчныг олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээнд нийцүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, мөн нийгмийн түншлэлийн тогтолцоог улам бэхжүүлэхэд талуудын оролцоо, нягт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

0/1000