21 аймаг, 9 дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд зөвлөгөө авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулжээ. Өөрчилсөн журам 12 дугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Шинэчилсэн журамд цаасан бүрдүүлэлтийг цөөлж, үйлчилгээг цахимжуулах асуудал оржээ.
Мөн Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх журмын шинэчлэл, Ахмад настны тухай хуулийн хүрээнд үзүүлж байгаа идэвхтэй наслахыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулж, анхан шатанд тулгамдаж буй асуудлыг сонсож, зөвлөгөө өглөө.