horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Улиастайн шинэ эцэс-Шархадны эцэс гэсэн шинэ маршрут нээлээ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Нийтийн тээврийн бодлогын газар Д:11 “Офицеруудын ордон-Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг” чиглэл, Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор Д:12 “Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл, Д:13 “Улиастайн шинэ эцэс-Шархадны эцэс” чиглэлийг шинээр нээж байна.

Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг 2025 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу. Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.

0/1000