horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Эрээнээс Монгол руу ачаа авч гарахыг бүрэн хоригложээ

post-img

БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улс руу нэвтрэх ачаа бараа овоорсон байна. Мөн хилээр гарч чадаагүй машины цуваа ихсэж, карго ачдаг, тээврийн үнэ ханш өсчээ. Түүнчлэн нэг хүн нэг ачаа гэсэн зарчим мөрдөж эхэлснээс үүдэн, иргэд хилээр гарч чадалгүй буцах, хилээр авч гарах чемодан саваа нэгжүүлэх зэрэг хүндрэл үүссэн байна. Үүссэн нөхцөл байдлын талаар карго үйлчилгээний компаниудаас тодрууллаа.

“Монгол дээж” каргоны хашаанд үйл ажиллагаа эрхэлдэг “Хурдан” каргоны ажилтан “Эрээнд нөхцөл байдал хүнд байгаа. Ачаа бараа овоорсон, буцаасан байдалтай л байна. Юанийн ханш өдөр өдрөөр өсөж, монгол төгрөг үнэгүйдсэн. Ноднин өдийд 400 гаруй төгрөгийн ханштай байсан юань өнөөдөр 500 гарчихлаа. Нэг хүн нэг л чемодантай байхыг шаардаж байгаа. Тэрийг нь нэгжинэ, буцаана. Хилээр машинууд гарч чадахгүй урт цуваа үүссэн” гэж ярилаа.

Тус каргоноос ачаагаа авч байсан иргэнээс энэ талаар тодруулахад “Монголчуудын дийлэнх нь л урагшаа явж, наймаа эрхэлж, амьдралаа залгуулж байна. Хэцүүхэн байна, Хятад талдаа. Би жишээлбэл хоёр жижиг хайрцагтай хил гарах гээд гарч чадсангүй. Гэртээ авсан абжурыг ч гаргахгүй байна. Нэг жижиг хайрцгандаа 100 юань төлсөн” гэв.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү дараах тодруулгыг өглөө.

-Эрээнээс Монгол руу хийж байгаа худалдаатай холбоотой Хятадын талаас татвараа нэмсэн гэсэн яриа гарч байна. Энэ бол үндэслэлгүй гэдгийг албан ёсоор хэлье. Хоёр улсын хооронд импорт, экспортын тарифыг тогтохдоо заавал Засгийн газар хоорондын хэлэлцээр хийдэг. Монгол Улс БНХАУ хооронд ийм гэрээ хэлэлцээр хийгээгүй байгаа. Хоёрдугаарт, Хятадын талаас дотооддоо аж ахуй нэгж корпорациудад тавих татварын хяналт шалгалтаа сайжруулж реформ хийж байгаа юм байна.

Энэ ажлынхаа хүрээнд долдугаар сарын 7-нд тус улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь мэдэгдэл гаргасан. Экспортын аж ахуйн нэгжүүдийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг ил тод, зөв тайлбарладаг болгох зорилгоор журмаа өөрчилжээ.

Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн уг журмаар Эрээнд байдаг худалдааны юм уу тээвэр зуучийн компаниуд Монгол руу бараа экоспортлох эрхгүй томоохон аж ахуйн нэгжүүдийн албан ёсны эрхийг ашиглан экспортын эрхгүй жижиг, дунд бараа эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг авч, өөрсдөө НӨАТ-ын хөнгөлөлт эдэлдэг байсныг болиулах зорилготой ийм журам гаргасан юм байна.

0/1000