Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын хэлтсээс зохион байгуулж буй “Импортын хүнсний худалдаа-хяналт” сэдэвт сарын аян нийслэл, 21 аймагт үргэлжилж байна.
Тус аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын хяналтын хэлтэс, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 85 дугаар сургуулийн дунд ангийн багш, сурагчдыг Эрүүл зөв зохистой хооллолт, Эрүүл-хүнс хэрэглэе, Хүнсний бүтээгдэхүүнд тавих хаяг шошгын мэдээлэл, Урам зориг сэдэвт сургалтад хамрууллаа.
Сургалтын явцад сургууль орчинд хүүхдэд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, буруу шошголсон, түргэн муудах бүтээгдэхүүний талаар тайлбарлан таниулж, хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулж, санал бодлыг хуваалцах харилцан ярилцлага өрнүүлжээ.