“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд арьс ширэн түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэх, түүхий эдийн чанарыг сайжруулах талаар хэлэлцүүлэг боллоо. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчдөд мэргэжлийн чиг баримжаа олгох, чадавхжуулах сургалт, хэлэлцүүлгийг ХХААХҮЯ, Монголын арьс ширний холбоо, Buligari, “Мон-Ирдээдүй” компани хамтран зохион байгуулжээ.
Хөдөө аж ахуйн бирж нь түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд биржээр дамжуулан хэрхэн арилжаанд оролцох заавар, зөвлөгөө, арга зүйгээр ханган ажилласан байна.
