horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Монгол, Казахстанд ажилласан, НДШ төлсөн хугацааг нэгтгэн, тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэв

post-img

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг ЗГ өнөөдөр хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Уг хэлэлцээр хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон БНКУ-д ажилласан, шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох, Монгол Улсын иргэд Казахстан улсаас хуримтлалын тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдэх юм.

Гадаад харилцааны яамны мэдээллээр 2023 оны байдлаар БНКУ-д Монгол Улсын 8036 иргэн оршин сууж байна. Тэдний 3115 нь албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж байгаа аж. Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллээр Монгол Улсад БНКУ-ын 564 иргэн оршин сууж байна.

0/1000