horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Төмөр замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ

post-img

УБТЗ-ын Улаанбаатар-1 өртөөний гол замын суман шилжүүлгийг төмөр бетон ялуугаар сольжээ. Энэ жил тус замын аж ахуйн хамт олон Улаанбаатар-1 өртөөнд 7 модон дүнзтэй хуучин суман шилжүүлгийг төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгээр хүчжүүлэн сольж, Багахангай өртөөнд 3 төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгүүдийг шинээр угсарч тавьсан байна.
Суман шилжүүлгийн модон дэрийг төмөр бетон ялуу болгон солих дэвшилтэт технологи нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, материалын эдэлгээг уртасгах, ашиглалтын зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай юм байна.

0/1000