horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машин онхолдож, жолооч нь жолооны хүрдэндээ хавчуулагджээ

post-img

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоноос /аймгийн төвөөс зүүн зүгт 58 км, Бэрх тосгоноос баруун урд зүгт 10 км/ бэрх Хэнтий аймгийн төв рүү зорчиж явсан суудлын машин өчигдөр авто замын хажуу руу онхолджээ. Иргэн З-ийн “Toyota Prius-20” загварын суудлын машин замын хажуу руу онхолдож, иргэн З /66 настай, эрэгтэй/ машиныхаа жолооны хүрдэнд хавчуулагдсан байна.
Тэрээр тухайгаа 10-р сарын 15-ны өдрийн 15:32 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь 42 дугаар ангид утсаар мэдээлж, тусламж авчээ. Аврагчид түүнийг эсэн мэнд гаргаж, Бэрх тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмчид хүлээлгэн өгөв.

0/1000