horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машин уулын уруу унаж осолдох гээд байна

post-img

Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн Шаршувуут гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ суудлын машин уулын уруу унаж осолдох гээд байна гэсэн дуудлага 10-р сарын 15-ны өдрийн 14:50 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Г-ын  “Toyota Land Cruiser-80” загварын суудлын машин уулын оройгоос гулгаж, унах эрсдэлтэй болсон байсан аж. Тэд уг машиныг аюулгүй газарт татан гаргажээ.

0/1000