Завхан аймгийн Сонгино сумын Баян-Аараг багийн Арбулаг гэдэг газар Тэс сумаас Улаанбаатар хот руу зорчиж явсан суудлын машин өчигдөр голын усанд суужээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлэг 10-р сарын 15-ны өдрийн 11:15 цагт уг дуудлагыг хүлээн авсан байна. Тэднийг очиход иргэн Э-ийн “Toyota Corolla” загварын 2 том хүн, 1 хүүхэдтэй суудлын машин голын усанд суусан байсан аж. Түүнийг татан гаргалаа.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай