horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Оскарын шагналт Дайан Китон нас баржээ

post-img

Америкийн жүжигчин Дайан Китон 79 насандаа Калифорнид таалал төгсчээ. Нью Йорк Таймс сонины эх сурвалж жүжигчний үхлийг мөн баталсан байна. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч сүүлийн саруудад жүжигчин бүсгүй олны өмнө гараагүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.

1946 онд Лос Анжелес хотод төрсөн Китон 1970-аад онд Вуди Аллентай хамтран ажиллаж эхэлснээр алдарт хүрсэн. 1977 онд “Анни Холл” кинонд бүтээсэн дүрээрээ “Шилдэг эмэгтэй дүр” номинацид Оскарын шагнал хүртжээ.

Түүний өөр нэг гол дүр нь Фрэнсис Форд Копполагийн Аль Пачиногийн тоглосон “Загалмайлсан эцэг” киноны Майкл Корлеонегийн эхнэр. Тэрээр мөн тус киноны хоёр дахь  цувралын дүрд дахин тоглосон.

“Улаанууд” (1981), “Марвины өрөө” (1996), “Ямар нэгэн зүйл өгөх ёстой” (2003) зэрэг кинонд бүтээсэн дүрээрээ Оскарт нэр дэвшиж байжээ.

0/1000