Аливаа зөрчлийг мэдээлэх зорилгоор 102 апплейкэйшнийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тус апплейкэйшнаар дамжуулан иргэд зөрчлийг мэдээлж үүргээ биелүүлэх боломжтой.Мөн зөрчлийг мэдээлсэн иргэнийг урамшуулах тогтолцоонд шилжиж байна.Тодруулбал, 102 апплейкэйшнаар дамжуулж аливаа зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд улирал бүр урамшуулал олгох юм.Урамшууллыг улирал дуусмагц дараа сарын 20-нд олгож байхаар төлөвлөжээ. Энэ ажил 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжих эхлэх гэдгийг албаныхан мэдээллээ.
Ингэснээр иргэн та замын хөдөлгөөний дүрэм мөрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна. Мөн замын хөдөлгөөний зохиомол түгжрэл буурах юм.
Та энэхүү аппликейшнаар дамжуулж
- Видео болон аудио дуудлага хийх
- Зөрчил мэдээлэх, шийдвэрлэлт харах
- Гомдол мэдээллийн шийдвэрлэлт харах боломж бүрдэх юм.