21 аймаг 9 дүүргийн хэмжээнд зарим байршилд хэсэг хугацаанд цахилгаан тасарч байгаа талаар олон нийт цахим сүлжээнд мэдээлсэн. Тухайлбал, Нийслэлд Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан гэх мэт дүүргүүд харин орон нутагт Эрдэнэт, Дархан, Увс аймагт цахилгаангүй болжээ.
Харин энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад, “ОХУ-аас цахилгаан импортолж авдаг 220кВ-ын шугам ОХУ талаас тасарсан. 30 минут орчим цахилгаан тасарлаа. Тасарсан шугамыг Оросын талаас залгаснаар цахилгаан хэвийн болсон. Дээрх хугацаанд нийт цахилгаан хэрэглээний 15 орчим хувийг хязгаарласан байна” гэлээ.