horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Ойр орчмынхоо 50 метр газрыг цэвэрлээрэй

post-img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 700 мянган ам метр зам талбайг цэвэрлэж байна. Мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийн тулд зам талбайд 51 тонн давс, 17 тонн бодис цацаад байна. 


Сүхбаатар дүүргийн менежер Э.Чинзориг “Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын 132 албан хаагч, 96 гар техник, 10 хүнд даацын машинаар цэвэрлэж байна. Дүүргийн хэмжээнд 500 тонн давс, 500 тонн бодисыг нөөцөлсөн. Цаашид 200 тонн бодис, давс худалдан авахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил зам талбайн том техник дөрөв, жижиг техник зургаа, нийт 10 шинэ техник манай дүүрэгт өгсөн. Хуучин 22 техник давхар ажиллаж байна. Зуслангийн бүсэд найман мм хэмжээтэй цас орсон. Аж ахуйн нэгжүүд орчны 50 метрээ цэвэрлэх үүрэгтэй. Иймээс аж ахуйн нэгжүүд үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй зорчих боломжийг бүрдүүлээсэй гэж хүсэж байна” гэв.

0/1000