horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даланзадгад, Манлай сум цахилгаангүй боллоо

post-img

Өмнөговь аймгийн Даланзадгад, Манлай сум өнөөдөр цахилгаангүй боллоо. 10 кВ-ын Малчин цахилгаан дамжуулах агаарын шугамын салбар КТПН-120 дэд өртөөний суурийг нэгэн жолооч машинаар мөргөжээ. Үүний улмаас уг суурь хазайсан аж. Хүний буруугаас үүдэлтэй уг гэмтлийг “Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК илрүүлж, өнөөдөр 09:00-12:00 цагийн хооронд дэд өртөөний суурийг тэгшлэн, нөхөж байна.

Үүний дараа төвийн бүсийн нэгдсэн сүлжээнээс 35 кВ-ын Манлай, 10 кВ-ын Эрчим 1, 2, Ханхонгор, Полигон, Эмнэлэг чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд 2025.10.16-ний өдрийн 14:04 цагт давтамж хөнгөлөх автоматикийн хамгаалалтаар хүчдэл тасарчээ. Уг цахилгааны системд үзлэг шалгалт хийсний дараа хүчдэл залгах юм байна.

Даланзадгад сумын 10/0.4 кВ-ын АТП-80 дэд өртөөний хэрэглэгчдийн тоолуурыг 10 дугаар сарын 16-ны 09:30-18:00 цагийн хооронд баталгаажуулж байна. Энэ хугацаанд хэрэглэгчдийн цахилгааныг тасалж буй аж.

0/1000