horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Залилах гэмт хэрэг өдөрт 25-30 бүртгэгдэж байна

post-img

Залилах гэмт хэрэг өдөрт 25-30 бүртгэгдэж байгааг ЦЕГ өнөөдөр мэдээллээ. Хүмүүсийн санхүүгийн мэдлэггүйг далимдуулан залилж байна.

Энэ оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн залилах гэмт хэрэг:

-35 настай, эмэгтэй Ж “Телеграмаар мөнгөө өсгөх гээд нийт 17 сая төгрөг залилууллаа”;

-34 настай, эрэгтэй А “Телеграмаар даалгавар биелүүлэх зарчмаар 41 сая төгрөг шилжүүлээд, алдчихлаа”;

-37 настай, эмэгтэй Б “Tik Tok creative center хөгжүүлж мөнгө өсгөх зорилгоор 13,631,995 төгрөг шилжүүлж залилуулсан”;

-18 настай, эмэгтэй Б “Та 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж авах эрхтэй боллоо” гэх зурвасаар холбогдож, 4 сая 900 төгрөг залилуулсан байна.

0/1000