Монгол Улсын дээд шүүхийн бүх шүүгч өнөөдөр (2025.10.17) хуралдахаар товлолоо. Уг хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Шүүгчийг танхимд хуваарилах асуудлыг шийдвэрлэж, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатараас ирүүлсэн албан бичиг болон Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатараас ирүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх саналын танилцуулгыг тус тус хэлэлцэх юм.
Мөн Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэхээр боллоо.

