horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

 Найман настай хүүхдийг хутгалсан этгээдийг шалгаж байна

post-img

Байрны гадна явж байсан найман настай хүүхдийн цээжин тус газар зүсэж, зугтаасан этгээдийг шалгаж байна. Нэр бүхий хотхоны гадна найман настай охиныг цээжин тус газарт нэгэн этгээд хутгалсан талаар дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага ажиллаж тухайн этгээдийг олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Эд мөрийн баримтаар бор өнгийн иштэй 32 сантиметрийн урттай хутгыг хураан авчээ. Иймд эцэг эх, асран хамгаалагч болон иргэд хүүхдийг халдлагад өртөхөөс сэргийлж хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас санууллаа.

0/1000