Хар тамхитай тэмцэх газарт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашигласан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан, яллагдагч Э-г энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс олж, баривчлан, цагдан хорилоо. Уг оргодол баригдах үедээ Нэгдсэн үндэсний байгууллын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт ургамал болох канабисыг хууль бусаар хадгалсан хэрэг давтан үйлдсэн байв.
Тус этгээд 2015 оноос хойш хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт 3 удаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 1 удаа ял шийтгүүлжээ. Өмнө нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг зэрэг бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд ийм гэмт хэрэгт холбогдож байгаа цагдаагийнхны анхаарал татаж байна. Гэмт хэрэгтнүүд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис худалдан авах мөнгө олохын тулд бусад төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаа аж.