horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Баясгалангаас Х.Булгантуяа хурдан байлаа

post-img

Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хоёрын хэн нь хурдан болохыг Монгол даяараа дөнгөж сая харлаа. Х.Булгантуяа түрүүлж, Г.Баясгалан хожигдов.

Ерөнхий сайд Г.Занданшатар өчигдөр УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн 43.1, 70.1 дэх хэсгийг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21.3-т “Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана” гэж хуульчилжээ. Үүгээр бол ҮХЦ өчигдөр Г.Занданшатарын албан бичгийг хүлээж авсан даруйдаа гишүүдээ цуглуулан, уг маргааныг хянан хэлцээд, өнөөдөр 13:00 цагаас өмнө дүгнэлтээ гаргаж өгсөн байх учиртай. Олон нийт тэгж л хүлээж байлаа. Гэвч тэгсэнгүй.

УИХ 126 гишүүнтэй. ҮХЦ 9 гишүүнтэй. Монголд мөрдүүлэх бүх хуулийг УИХ баталдаг бол ҮХЦ зөвхөн Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй. Цэц бусад хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянадаг. Биелэлтэд нь хяналт тавьдаггүй.

Ийм л ажилтай цэц ганц маргаан бүхэл бүтэн хоногт шийдэж чадалгүй байсаар УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдын хувь заяаг шийдэж, Засгийн газрыг огцрууллаа. Яг л гишүүдийн маргасан, Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй томьёоллоор нь Х.Булгантуяа санал хураав.

Одоо ҮХЦ дүгнэлтээ гаргалаа ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болно. Уг нь ийм л чухал үед маргааныг дор нь цэглэж, Үндсэн хууль зөрчилгүйгээр асуудлыг шийдэж байхын тулд ҮХЦ байдаг байлтай

Одоо ҮХЦ дүгнэлтээ гаргалаа ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгч болно. Уг нь ийм л чухал үед маргааныг дор нь цэглэж, Үндсэн хууль зөрчилгүйгээр асуудлыг шийдэж байхын тулд ҮХЦ байдаг байлтай. Байнгын хороо хуралдах гэж бөөн юм болж, УИХ ирцээ бүрдүүлэх гээд шөнөжин зүдэрлээ. ҮХЦ-ийн 9 гишүүн бас цуглах гэж удаж, цугласан хойноо үгээ зөөж ядаж байгаа бололтой. Ц.Сандаг-Очир 18:00 цаг болсон, ажлын цаг дууссан гээд ТББХ-ны хурлыг завсарлуулчихсан шиг ҮХЦ-ийн гишүүд ажлын цаг дууссан гээд өчигдөр хуралдаагүй юм болов уу? Өнөө өглөө л цугласан байж ч мэдэх нь.

Г.Занданшатарын бичиг өнөө өглөө ҮХЦ-д очсон байж болох ч Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан УИХ-д өрнөж байхад асуудлыг ажиглаж, хуулиа харж, хоорондоо хэлэлцэж байхад болохгүй гэх юмгүй. Аливаа алдааг араас нь засдаг явдлыг ганц зүйл дээр ч болтугай халж, асуудлаас урьтаж сэргийлдэг байвал хаана хаанаа сайн сан.

Одоо Засгийн газар огцорчихсон ч юм шиг, үгүй ч юм шиг болчихлоо. ҮХЦ хурдлах хэрэгтэй байна. Ийм удаан, хойрго, санаачилгагүй цэцийг бас болдог сон бол бас огцруулбал таарна.

Цэцийн 9 гишүүний 7 нь эрэгтэй, 2 нь эмэгтэй. Цэцийн гишүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Улсын дээд шүүх санал болгож, УИХ 6 жилийн хугацаатай томилдог.

ҮХЦ дор дурдсан албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянаж, дүгнэлт гаргана. Үүнд:

Монгол Улсын Ерөнхийлөгч

Улсын Их Хурлын дарга, гишүүд

Ерөнхий сайд

Засгийн газрын гишүүд

Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч

Улсын ерөнхий прокурор

УИХ-ААС САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Гунгаагийн Баясгалан

М.Энхболдыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2019.06.06-ны 58 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдсон. 2024.05.31-нд ҮХЦ-ийн нийт гишүүний олонхын саналаар цэцийн даргаар сонгогдсон.

Ажилласан байдал:

1986-1991 онд Баянхонгор аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хэсгийн прокурор, туслах прокурор;

1991-1999 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, улсын ерөнхий прокурорын туслах, хэлтсийн дарга, улсын ерөнхий прокурорын зөвлөх;

1999-2000 онд Хууль зүйн яаманд газрын дарга;

2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;

2001-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх;

2006-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;

2012-2016 онд “Партнерс форэвэр” ХХК-ийн захирал;

2016-2018 онд  Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга;

2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга;

ҮХЦ-ийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайхан

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2023.11.16-ны 96 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ажилласан байдал:

1998-2002 онд Улсын Багшийн Их Сургуульд багш;

2002-2016 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, ахлах багш;

2007-2012 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, экспертийн хэсэг хариуцсан ахлах зөвлөх;

2012 онд УИХ-ын хууль зүйн бодлогын зөвлөх;

2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хүний нөөцийн газрын дарга;

2015-2017 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч;

2017-2018 онд УИХ-ын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх;

2018-2019 онд ЗГХЭГ-ын Стратегийн удирдлага, зохицуулалтын газрын дарга;

2019 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга;

2019-2023 онд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.

Гавьяат хуульч цолтой.

ҮХЦ-ийн гишүүн Цэдэвийн Цолмон

Г.Занданшатарыг УИХ-ын дарга байхад УИХ-ын 2024.05.30-ны 50 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ажилласан байдал:

1993-1994 онд УИХ-ын Тамгын газрын Зохион байгуулалтын хэлтэст мэргэжилтэн;

1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Иргэний эрх зүйн тэнхимийн багш;

2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх;

2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга;

2014-2016 онд Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч;

2016-2019 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга;

2020-2022 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал;

2022 оноос МХХ-ны гишүүн, өмгөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитрын арбитрч.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХ САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД

ҮХЦ-ийн гишүүн Жуужаагийн Эрдэнэбулган

УИХ-ын 2021.03.26-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. УДШ-ийн ерөнхий шүүгчээр Д.Ганзориг 2020.06.02-ноос хойш ажиллаж байгаа.

Ажилласан байдал:

1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд нарийн бичгийн дарга;

1995-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессор, Сургалтын албаны эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн гишүүн, ёс зүйн зөвлөх;

1996-2015 Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч;

2015-2018 онд Нотариатчдын мэргэжлийн хорооны гишүүн;

2013-2021 онд Монголын хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хуульчдын мэргэжлийн шалгалт хариуцсан хорооны дарга, гишүүн;

2015-2021 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга.

ҮХЦ-ийн гишүүн Дашбалбарын Гангабаатар

УИХ-ын 2021.10.07-ны 76 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр, УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед томилогдсон.

Ажилласан байдал:

1999-2002 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;

2002-2011 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш;

2012-2013 он АНУ-ын Жон Маршаллын хуулийн сургуульд зочин судлаач;

2011-2018 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессор;

2014-2015 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэмтэн нарийн бичгийн дарга;

2018-2021 он МУИС-ийн Хууль зүйн сургуульд Үндсэн хуулийн эрх зүйн профессор.

ҮХЦ-ийн гишүүн Одонхүүгийн Мөнхсайхан

УДШ-ийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн үед УИХ-ын 2023.11.16-ны 97 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ажилласан байдал:

2005-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд тэнхимийн туслах ажилтан, багш, дэд профессор, профессор;

2011 онд Япон Улсын Нагояа их сургуулийн Хууль зүйн сургуульд гадаад судлаач;

2011-2012 онд АНУ-ын Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;

2011-2013 онд АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн Хууль зүйн сургуульд зочин судлаач;

2013-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн;

2014-2023 онд Монголын хуульчдын холбооны Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх асуудал эрхэлсэн хорооны гишүүн (2017-2018 онд тус хорооны дарга)

2014-2023 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, Хөтөлбөрийн хорооны гишүүн;

2017-2023 онд “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын УЗ-ийн гишүүн (2020-2023 онд УЗ-ийн дарга);

2014-2019 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;

2021-2023 онд МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн;

2021 оноос УДШ-ийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Сургалтын хөтөлбөрийн хорооны гишүүн;

2022-2023 онд “Хэвлэл мэдээллийн зөвлөл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн;

2022-2023 онд Монгол Улсын Их Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал.

ЕРӨНХИЙЛӨГЧ САНАЛ БОЛГОСОН ГИШҮҮД

ҮХЦ-ийн гишүүн Эрдэнээгийн Энхтуяа

Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санал болгосноор УИХ-ын 2023.11.16-ны 98 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна.

Ажилласан байдал:

1999-2000 онд Ховд аймгийн Прокурорын газарт нарийн бичгийн дарга;

2000-2001 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч;

2001-2002 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдын туслах;

2002-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн;

2012-2016 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн;

2017-2021 онд Шүүхийн ёс зүйн хорооны гишүүн;

2016-2023 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга.

ҮХЦ-ийн гишүүн Бямбадоржийн Болдбаатар

УИХ-ын 2024.05.30-ны 51 дүгээр тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг санал болгосон.

Ажилласан байдал:

1990-1991 онд Гадаадад суралцагч монгол оюутны холбооны ерөнхийлөгч;

1992-1997 онд “Боловсрол” ХХК, менежер;

1997-2004 онд “Түшээ” дээд сургуулийн гүйцэтгэх захирал;

2004-2005 УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн ажлын албаны ахлагч, МАХН-ын Ажлын албаны дэд дарга;

2005-2006 онд “Улаанбаатар төмөр зам” ХНН, Хуулийн хэлтэс, Хууль зүйн албаны дарга;

2006-2012 онд УИХ дахь АН-ын зөвлөлийн бүлгийн ажлын албаны дарга;

2012-2016 онд УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга;

2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөх;

2021-2024 онд УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх;

2024 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга.

ҮХЦ-ийн гишүүн Рагчаагийн Батрагчаа

УИХ-ын 2024.05.30-ны 52 дугаар тогтоолоор ҮХЦ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байна. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санал болгосон.

Ажилласан байдал:

1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор;

2001-2003 онд “Түшээ” хууль зүйн дээд сургуульд Эрх зүйн тэнхимийн багш;

2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч;

2007-2008 “Датамо”, “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч;

2008-2016 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч;

2016-2019 онд “Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга;

2019-2020 онд Нийслэлийн ЗДТГ-ын дарга;

2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

2022-2024 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;

2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөх.

0/1000