horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бөөрөлжүүт станц эрчим хүчний системд 300 МВт цахилгаан нийлүүлж эхэллээ

post-img

“Бодь групп”-ийн охин компани болох “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн барьж буй цахилгаан станцынхаа 150 МВт хүчин чадалтай II блокийг ашиглалтад орууллаа. Бөөрөлжүүт цахилгаан станцын II блокийн барилга угсралт, туршилт тохируулгын ажил бүрэн дуусжээ. Тус компани төлөвлөсөн хугацаанаасаа сар гаруйн өмнө буюу 10 дугаар сарын 18-ны өдрийн 08:00 цагаас эхлэн, төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон, цахилгаан эрчим хүчээ нийлүүлж эхэллээ. Ингэснээр уг цахилгаан станц Монгол Улсын эрчим хүчний системд 300 МВт цахилгаан нийлүүлж байна.

Тус станц 300 МВт хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Монгол Улсын 963 мянган айлын цахилгааныг үйлдвэрлэнэ. Энэ нь жилд 2.4 тэрбум хүртэл КВт цахилгаан гэсэн үг.

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, олсон 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүт цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12 дугаар сард ашиглалтад оруулж, төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн юм.  

0/1000