НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр О.Нарангарав гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байснаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан, олон нийтэд мэдэгдэж, амь нас нь эрсдэлд ороод байгаа талаараа мэдээлж, хэргийг хуулийн дагуу шалгаж өгөхийг хуулчьдаас хүссэн байдаг. Хуулийн байгууллагаас Б.Эрдэнэсүхийг нэг сар цагдан хорьж, мөрдөн шалгаж эхлээд байна. НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд зорчих эрхийг хязгаарлахаас хоёр хүртэл жилийн хорих ялтай Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн. Ингэхдээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан бөгөөд хүүхдийн эсрэг үйлдсэн гэсэн зүйл ангиудаар яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.


2025-10-20 07:01:43
22 jil huniig daramtalj, huchirhiilj zodoj, setgel sanaand ni arilshgui tom sharh hiisen hun 2 hon jil ???!!
Huleen zuvshuuruhgui!!!! 😡
2025-10-20 04:02:53
2 жил хүртэлх юм бол тэнсэн харгалзах ял оноох юм бн дөө