Төв аймгийн Баян суманд барих тус станцын барилга угсралтын ажил 2024 оны 8-р сард эхэлсэн. Нийт баригдах хугацаа нь 36 сар. Тус станцыг барьж буй компанийн удирдлага 2027 оны 7 сарын 10-нд эхний 330 МВт-ын блокыг ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. Хонконгийн хөрөнгө оруулалттай “Касэн пауэр грийн энержи’’ компани барьж байгаа юм.
- Суурилагдсан хүчин чадал: 660 МВт
- Хүчин чадал ашиглалт: 71% (суперкритик параметр)
- Нийт хөрөнгө оруулалт: 1247.8 сая ам.доллар
- Нэгжийн хөрөнгө оруулалт: 1890.5 мян ам.доллар/МВт
- Цахилгааны тэгшитгэсэн тариф: 0.082 $/кВтц
- Төслийн үнэ цэнэ: 318.7 сая ам.доллар
- Хөрөнгө оруулалтын өгөөж: 14%
- Энгийн эргэн төлөгдөх хугацаа: 10 жил
Технологи:
- Суперкритик даралтад ажиллах эргэлдэх
- буцламтгай үет шаталттай 2 зуух, 330МВт-ын
- 2 турбинтай, иж бүрэн автомат удирдлагатай,
- агаарын хөргөлттэй, ус цэвэрлэгээний орчин
- үеийн технологитой.
- ДХЦЭХ: 10%
Жишмэл түлшний хувийн зарцуулалт:
- 349 гр/кВтц
- Нүүрсний зарцуулалт: 1827.7 мянган тонн/жил
- Нүүрсний дундаж илчлэг: 4554 ккал/кг
- Яндангийн өндөр: 180 м
- Шохойн чулуун зарцуулалт: 52.6 тонн/жил
- Уснызарцуулалт: 238.8 м3/цаг
- Ажиллах хүчний тоо: 250 хүн
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

