СХД-т оршин суух иргэн Б кокожсон түлш авч чадаагүй тул даарч суухгүйн тулд “Шахмал түлш” авна гэх зарыг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Ингээд удалгүй нэгэн дугаараас залгаж нэг тонн түлш байна.
Та урьдчилгаа 50 мянган төгрөгийг шилжүүлбэл маргааш өглөө Баянхошууны Жанцангаас ирж авах боломжтой хэмээн итгүүлжээ. Иргэн Б өнөөдөр өглөө 6:00 цагийн орчимд зааж өгсөн газарт шахмал түлш зарах хүмүүс ирээгүй байна. Ингээд “Шахмал түлш зарна” гэх дугаарт удаа дараа залгасан ч утсаа аваагүй мөн түүний дугаарыг блоклосон гэв.
Тэгвэл “Шахмал түлш худалдаа, авна, зарна” группээр дамжуулан шахмал түлш авахаар хандаж залилуусан гэх 3-4 хүн байна.Тэдний хувьд СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа юм.