horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

И.Анхбаяр Гүнжийн нүдэн нуурыг 4 сар гаруй чимсэн 5 нугасаа хулгайд алджээ

post-img

И.Анхбаяр 6 настайгаасаа шувуу тэжээж эхэлжээ. Сүүлийн 8 жил тасралтгүй шувуу тэжээж байгаа тэр өнгөрсөн 6 дугаар сард Гүнжийннүдэн нуурандаа өнгө нэмэх зорилгоор тэжээвэр 5 нугасаа тавьжээ. Ингээд шувуудаа өдөр бүр эргэж хооллодог байлаа. Гэвч 10 дугаар сарын 15-нд нэгэн иргэн олон нийтийн сүлжээнд “Эдгээр  шувуу хөлдлөө. Авч тэжээх хүн байна уу” гэх мэдээлэл байрлуулжээ. Үүний маргааш өдөр нь 14 цагийн орчимд үл таних этгээд шувуудыг авч явжээ. И.Анхбаяр цагдаад хандсан ч одоогоор олдоогүй байгаа аж. Ямартаа ч олдоно гэсэн итгэлээр шувуудаа хайж сурагласаар байгаа юм.

И.Анхбаяр Гүнжийн нүдэн нуурыг бараадан өссөн хүүхэд. Түүний хүүхэд насны дурсамж энэ нууртай салшгүй холбоотой. Тийм ч учраас Гүнжийннүдэн нуураа чимэх, нуурыг  зорин ирэх хүмүүст сайхан мэдрэмж төрүүлэхийн тулд тэжээж байсан шувуудаасаа 5-ыг нь энд тавьжээ.

Аль хэдийнэ мөстөж, хөлдсөн Гүнжийннүдэн нуураа ширтэх И.Анхбаяр “Шувуудаа бүгдийг нь олчихвол…” хэмээн санаашран зогсоно. Ойр хавиар явсан хүн бүрээс “5 нугас авч явсан хүмүүсийг харсан уу” хэмээн сураглана.

Түүний шувуудыг авч явсан хүмүүстэй уулзсан гэх дэлгүүрийн худалдагчаас зарим зүйлийг тодруулахад “40 орчим насны эмэгтэй надаас хайрцаг асууж ирсэн. Яах гэж байгааг нь асуухад “Шувуудыг авч явъя” гэсэн. Би “Энэ шувуу эзэнтэй. Эзэн нь ойрхон байдаг” гэж хэлсэн ч тоогоогүй” гэв. Ингээд бид цааш явж, нуурын эргээр тойрон алхах хүмүүсээс шувуудын талаар асуув. Нуурын эргээр тогтмол салхилдаг гэх эмэгтэй “Дэлгүүрийн эзнээс хайрцаг асуухад нь өгөөгүй юм билээ. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Хар өнгийн “Приус 30” маркийн машин харагдсан. Шувуудыг эрэг рүү ойртуулах гээд наанаас нь хүүхдүүдээр чулуу шидүүлээд байсан. Тэгсээр эрэгт дөхөөд ирэхэд барьж аван, уутанд хийгээд аваад явчихсан. Тухайн үед тэр хүмүүс “Бид эзэн нь байна” гэж хэлсэн” гэлээ.

Харин Гүнжийн нүдэн нуурын ойролцоо дугуй засвар ажиллуулдаг гэх эрхэм “Холоос харахад 5 нугасыг уутанд хийгээд авч явахаар оролдож байсан. Биднийг очиход “Цаашаа яв. Энд битгий овоороод бай” гээд хөөсөн. 40 гаран насны 2 хүн байсан. Тэднийг энэ хавьд амьдарч байсан хүмүүс шиг харагдсан гэж хүүхдүүд хэлсэн” гэж ярив.

Хүмүүс шүүлтүүргүй мэдээлэл тавьснаас болж, шувууд маань алга боллоо

И.Анхбаяр анх шувуудынх нь талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулсан гэх иргэнтэй уулзахаар гэрийг нь зорив. “Хүн байна уу?” хэмээн хашаан дээгүүр нь өнгийж, хаалгыг нь  нүдсэн ч хүн гарч ирсэнгүй. Шувуудыг авч явсан хүмүүсийн машины улсын дугаар камерт үлдсэн ч хуурамч байж болзошгүй байна. Ямартаа ч шувуудыг 40 орчим насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс “Бид эзэн нь” хэмээн хэлж, уутанд хийн авч явсныг ойрын эх сурвалжууд хэллээ.

И.Анхбаяр “Нэг хүн ташаа мэдээлэл цацсаны уршгаар би шувуудаа алдлаа. Ер нь хүмүүст хандаж хэлэхэд мэдээллээ нягтлах нь зүйтэй. “Шувуудыг авах хүн байна уу? Хөлдлөө” гэх утгатай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэхэд “Эзэн нь би байна” гэж сэтгэгдэл үлдээсэн.

Шунахайн сэдлээр миний шувуудыг авсан гэж бодож байна. Камерын бичлэг шүүлгэхээр ажиллаж байгаа. Ер нь хүмүүс “Дунд голд байгаа нугас, галууг авч тэжээгээч” гэж сошиалд их нийтэлдэг. Тэд чинь хүн тэжээх боломжгүй зэрлэг шувууд гэдгийг дашрамд хэлье. Мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болоод зарим хүн бусдыг хохироодог. Алга болсон тэдгээр нугас бол тэжээвэр. Тиймээс хулгайлсан хүмүүс нь цаашаа бусдад зарж мэднэ. Шувуудыг минь буцаагаад өгөөч. Ижил сүрэгтэй нь нийлүүлмээр байна” хэмээв.

Хүмүүсээс түүний шувууд байж болзошгүй гэх мэдээлэл олон ирж байгаа ч нягтлахад биш байдаг аж. Тэр нэг хүн олон нийтийн сүлжээнд тавих гэж буй мэдээллээ эхлээд хэр бодит болохыг шалгаж үзээгүйгээс болж, И.Анхбаяр тэжээвэр 5 нугасаа алдчихлаа.

0/1000