horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Зөвшөөрөлгүйгээр дахин байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэлээ

post-img

Нийслэл, дүүргийн засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй, зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Наймдугаар сард нийслэлийн төвийн зургаан дүүргээс нийт 1278 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлөн, цэвэрлэгээ, ариутгал хийсэн. Гэвч зөвшөөрөлгүйгээр дахин ТҮЦ байрлуулах асуудал гарч байгаа учраас нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн шилжүүлэх ажлыг дахин зохион байгуулж, хяналт тавин ажиллаж байна.

Сүүлийн нэг сарын байдлаар Баянзүрх дүүрэгт нэг, Баянгол дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр буюу нийт таван байршилд ТҮЦ дахин байрлуулсан зөрчлийг арилгууллаа.

0/1000