Томуугийн вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:
-Вакцин хийхийн өмнө тухайн хүнээс асуумж авч, эмч үзлэг хийнэ.
-Томуугийн вакциныг бусад вакцинаас 1 сарын зайтай хийнэ.
-Товлолт вакцинд хамрагдах насны буюу 9 сар, 2 настай хүүхдүүд эхлээд УГУ вакцин хийлгэнэ. Үүнээс 1 сарын дараа томуугийн вакцин тариулна.
-Тарилга хийсэн газрыг бохирдуулахгүй, цэвэр байлгах, цохихгүй, маажихгүй байхыг зөвлөж байна.