horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Гандан орчмын газрыг чөлөөлж эхэлжээ

post-img

2025 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд нийт 200 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаа гэх судалгаа бий. Эдгээр айлын амьдарч байгаа монгол гэр, байшингийн дулааны алдагдлыг хэмжиж үзэхэд 80-90 хувь нь дулааны алдагдалтай гарчээ. Тиймээс агаарын бохирдлыг бууруулахын тулд монгол гэр, байшинг дулааны алдагдалгүй болгох шаардлагатай хэмээн үзэж 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн халаагуурт шилжүүлэхээр төлөвлөсөн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээллээ.

Ийнхүү дулаалга хийсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцжээ. Цаашид хийн халаагуурт шилжүүлэхээр ажиллаж байна. Хийн халаагуур айлуудад санхүүгийн дарамт учруулж байгаа эсэхийг ирэх 5-р сард судална. Хэрэв судалгааны үр дүн эерэг гарвал хоёр жилийн дотор 100 мянга гаруй айлд хийн халаагуур нэвтрүүлнэ. Харин үлдсэн 100 мянган өрхийг хийн халаагуурт шилжүүлэхгүй байхаар төлөвлөжээ.

Учир нь тухайн айлуудын газрыг чөлөөлж, барилга барих аж. Тухайлбал, ирэх жил Дамбадаржаа, Баянхошуу, Чингэлтэй дүүргийн 17, 18-р хороо зэрэг байршилд газар чөлөөлнө. Одоогоор “Гандантэгчэнлин” хийд орчмын айлуудын газрыг чөлөөлж эхлээд байгаа юм. 

0/1000