horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Т.Дүүрэнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ

post-img

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал асан Т.Дүүрэнийг одоогоос нэг жилийн өмнө АТГ-аас саатуулан шалгаж байсан билээ. Тэгвэл түүнд холбогдох хэргийг хуулийн байгууллагаас шалгаж дуусаад прокуророос түүнд яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Т.Дүүрэн нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьдаа болон бусдад давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох, мөнгө угаах зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, нэр бүхий банканд байршуулсан 1 сая ам.долларын гэрээг цуцалж үлэмж хэмжээний хохирол учруулж, үүнээс 1 тэрбум 975 сая төгрөгийг хамтран гүйцэтгэгч Б.Н нарт шилжүүлэн биткойн бүхий виртуал хөрөнгө болгон бодит шинж чанар, эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулсан гэдэг үндэслэлээр буруутгагдаж байгаа аж.

0/1000