“Нүүрсний хулгай”-н хэрэгт нэр холбогдсон Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, түүнийг нь УИХ өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хэлэлцэн, шийдвэрлэсэн. МАН-ын бүлэг УИХ-ын дараагийн даргын нэрийг УИХ-д хараахан өргөн бариагүй байна. УИХ-ын шинэ дарга томилогдтол УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нар үүргийг нь түр хугацаанд гүйцэтгэх юм.
Тэгвэл Д.Амарбаясгалан өөрийг нь чөлөөлөх УИХ-ын шийдвэр гарсны дараа Төрийн ордны 3-р давхрын баруун урд жигүүрт байрлах УИХ-ын даргын албан өрөөгөө суллаж, хүлээлгэн өгсөн байна. Мөн түүний төрийн тусгай хамгаалалтын зэрэглэл бууж, Ихтэнгэр дахь байрнаас ч нүүсэн гэх мэдээлэл гарчээ.

