Түүх, соёлын 2000 жилийн өв санг багтаасан “Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн Цюрихийн Ритберг музейд энэ сарын 23-нд нээлтээ хийнэ. Энэхүү үзэсгэлэн Монгол орны түүхэн хөгжил, хот байгуулалтын хувьслыг танилцуулах зорилготой юм. Үзэсгэлэнгээр дамжуулан Хүннү гүрний үүсэл, Төв Азийн тал нутгийг хамарсан түүхэн эзэнт гүрэн, Хүннүгийн үеэс улбаатай, Монголын нийгэм, цэргийн зохион байгуулалт, соёлын хөгжилд гүн нөлөө үзүүлсэн уламжлалыг онцлон харуулах гэнэ. Үүнд, морьдын стратегийн ач холбогдол, нум сумны инженерчлэл, аравтын тогтолцоонд суурилсан цэргийн бүтэц зэрэг багтжээ.
“Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй” үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26 хүртэл үргэлжилнэ гэж Женев дэх Монгол Улсын ЭСЯ мэдээллээ.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Цюрихт Монголчууд: Цаг хугацаагаар аялахуй үзэсгэлэн гарна
- 2025/10/22
- •
- 10 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
