Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулж, эрэлтэд тулгуурлан “Өвс, тэжээл зарна” хэмээн залилах болжээ. Олон нийтийн сүлжээнд “Өвс, тэжээл хямд зарна” гэх хуурамч зар олширч байгааг цадаагийн байгууллага мэдээллээ. Иймд иргэдийг сонор сэрэмжтэй байж, өвс, тэжээлээ бодитоор хүлээн авсны дараа төлбөрөө шилжүүлэх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарууллаа.
