horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Ариунаа

Витамин К сайжруулсан хувилбар альцгеймерийг анагаана

post-img

Витамин К-ийн сайжруулсан хувилбар Альцгеймерийн өвчний тархины гэмтлийг арилгахад тусалдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Альцгеймер болон бусад мэдрэлийн эмгэгүүд тархины мэдрэлийн эсүүд алдагдсанаас үүдэлтэй юм байна. Ихэнх эм зөвхөн шинж тэмдгийг эмчилдэг бол Японы Шибаурагийн Технологийн хүрээлэнгийн Биошинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн судлаачид алдсан эсийг шинэ арга замаар нөхөж чадах эсэхийг тогтоохоор ажиллаж байна.

Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн мэдээлснээр К витамин нь цусны бүлэгнэлт, ясны эрүүл мэнд болон бусад чухал үйл ажиллагаанд тусалдаг чухал тэжээллэг бодис юм. 

Японы Шибаура технологийн хүрээлэнгийн Био шинжлэх ухаан, инженерчлэлийн тэнхимийн судлаачид К витамины илүү хүчтэй хэлбэрийг гаргаж авчээ. Тэд К витамины 12 шинэ хувилбарыг бүтээж, тархины эсүүд өсч хөгжихөд тусалдаг А аминдэмийн идэвхтэй метаболит болох ретинойн хүчилтэй хослуулан туршилтаа хийсэн нь үр дүнгээ өгсөн байна.

0/1000