Үндэсний статистикийн хорооноос аравдугаар сарын 20-ны байдлаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнийн талаар танилцуулжээ.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн өмнөх долоо хоногоос 0.4 хувь, өмнөх сараас 1.3 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй гарчээ. Харин өндөг 0.6 хувь, элсэн чихэр 0.02 хувиар буурсан аж. Нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16716 төгрөг, үхрийн мах кг 20916 төгрөг, ямааны мах кг 12305, сонгино кг нь 3819 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2459 төгрөг, сүү /задгай, литр/ 5012 төгрөг, элсэн чихэр кг нь 4951 төгрөг, цагаан будаа кг нь 4913, дотоодын төмс кг нь 2518 төгрөгөөр тус тус худалдаалж байна.
Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны аравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар хонины мах кг нь 13443 төгрөг, үхрийн мах кг 17591 төгрөг, ямааны мах кг 11627 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2726төгрөг, сүү /задгай, литр/ 4157 төгрөг, элсэн чихэр кг 4153 төгрөг, цагаан будаа кг 4057 төгрөгийн үнэтэй байгаа байгаа юм.
