Өнөөдөр Дэлхийн цоохор ирвэсийн өдөр. Байгалийн тэнцвэрийн бэлгэдэл болсон ирвэс Монголын бахархал, Дэлхийн ховор баялаг юм. Дэлхийн бүх ирвэсийн 1/5 нь манай улсад байдаг. Алтайн нуруу, Хангайн нуруу, Говь-Алтайн уулсаар нутагладаг. Харамсалтай нь манай гараг дээр 4000–6500 орчим ирвэс үлдээд байна.
Цоохор ирвэсийн тухай сонирхолтой баримтууд
- “Уулсын сүнс” – Ирвэс маш нууцлаг, хүнд бараг үзэгддэггүй тул “The Ghost of the Mountains” гэж нэрлэгддэг.
- 15 метр үсэрч чаддаг -Хүчирхэг булчин, урт сүүл нь түүнийг уулын хадан цохионоос нөгөөд “нисэх” чадвартай болгодог.
- Ганцаараа амьдардаг – Ирвэс үржилд орохоос бусад үед ганцаараа амьдарч, нутаг дэвсгэрээ чанд хамгаалдаг.
- Сүүлээрээ дулаацдаг – Хүйтэн ууланд унтахдаа урт сүүлээ ороон дулаацдаг сонирхолтой зуршилтай.
- Архирч чаддаггүй – Бусад том муурнаас ялгаатай нь ирвэс архирдаггүй. Харин намуухан “шивнэх” мэт дуу гаргадаг.
- Давтагдашгүй хээтэй – Ирвэс бүрийн арьсны толбо нь хүний хурууны хээ шиг давтагдашгүй.
- Цастай үед ан хийдэг – Хүйтэн, нам гүм, цастай цаг агаарт хамгийн идэвхтэй хөдөлдөг.
- Байгаль хамгааллын үзүүлэлт -Ирвэс байгаа газар экосистемийн тэнцвэр сайн хадгалагдаж байдаг гэсэн үг.

