horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Хүүхдийн өрөөтэй 100-гаад байгууллагын ажилчид додигор байна

post-img

Багш нар ажил хаяад 10 хонож байна. Хэзээ хүүхдүүд хичээлдээ явах нь тодорхойгүй. Цэцэрлэг, сургуулийн багш нар ажил хаясан энэ өдрүүдэд хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас эцэг эхчүүдэд сануулсан. Харин эцэг эх, асран хамгаалагч нарт хүүхдээ аюулгүй байлгахад нь дэмнэдэг төрийн байгууллагууд ч байна. Үндсэндээ зарим төрийн байгууллага хүүхдийн өрөө болон өдөр өнжүүлэх төв дэргэдээ байгуулжээ.

Үүний нэг нь Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэг юм. Тус эмнэлэг 2024 онд “Бяцхан эрдэмтэн” өдөр өнжүүлэх төв нээсэн. Багш нар ажил хаясан энэ үед хүүхдүүд өдөр өнжүүлэхэд өдрийг хэрхэн өнгөрүүлж байгаа талаар сурвалжиллаа. Номын болон тоглоомын өрөө, гал тогооны өрөөтэй цомхон гэгч нь энэ өдөр өнжүүлэх төв 50 гаран хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Хүүхдүүд нааш цааш хөөцөлдөн, хөхрөлдөж, зарим нь номын хуудас эргүүлж, нэг нэгэнтэйгээ ярилцана. Зарим нь шатар, даам зэргээр тоглон суух аж.

Удалгүй “Хоолоо идээрэй” гэх дуу гарав. Үүнийг сонссон хүүхдүүд өөр өөрсдийн тоглож байсан зүйлсээ хурааж, гараа угаан, нэг эгнээнд орж зогсон, гал тогооны өрөө рүү явлаа. Ингээд охид ягаан, хөвгүүд цэнхэр сандал авч, дугуй ширээгээ тойрон суугаад хооллов. Хооллож дуусмагц хүүхэд бүр аяга, сандлаа хурааж, унтахаар явна. Хүүхдүүд улаан, ногоон, шар өнгийн жижгэвтэр зөөлөн буйдан гаргаж, ор болгоод, шүүгээнээс хөнжил, дэр авч дэлгэв. Ингээд хувцсаа тайлан эвхэж тавиад, дуг хийцгээв.

Хичээлгүй өдрүүд яг цэцэрлэгтээ буцаад очсон мэт мэдрэмж төрүүлж байгааг бага ангийн хүүхдүүд онцоллоо. Хүүхдүүд монгол хэл, математикийн хичээлээ давтаж, зураг зурахын зэрэгцээ мэддэг чаддаг зүйлээ бусадтайгаа хуваалцаж, тэдний нэг өдөр өрнүүн өнгөрч байна. Хүүхдүүдийн хувьд яг хичээлтэй өдрүүд шиг байдгийг хэллээ. “Бяцхан эрдэмтэн” өдөр өнжүүлэхэд өнөөдөр 18 хүүхэд ирсэн.  Дийлэнх нь  6-8 настай. Нэг айлын хоёр хүүхэд, цаашлаад нэг ангийн хүүхдүүд ч энд байсан юм. Тэд өглөө эрт аав, ээж, эмээ, өвөөтэйгөө ажилд нь ирж, өдөр өнжүүлэх төвдөө үлддэг. Орой 17:00 цагт тарж, гэртээ харьдаг байна.

“Ангийнхаа хүүхэдтэй өдөр өнжүүлэхэд байгаа нь гоё”

6зургаан настай Э.Анхлан айлын ганц хүү. Аав, ээж нь Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ээлжийн ажил хийдэг. Эмнэлэг хажуудаа өдөр өнжүүлэх төв нээгээгүй байхад Э.Анхлан хүү гэртээ ганцаараа үлддэг байжээ. Харин өдөр өнжүүлэх төв нээснээр хичээлгүй энэ өдрүүдэд аав, ээжтэйгээ цуг байх боломж бүрдсэн нь энэ. Тэдний зарим нь ангийнхан болон багш нараа санаж байгаа тул хичээл хурдан орохыг хүлээж байгаа талаараа ярилаа.

Байгууллагууд дэргэдээ хүүхдийн өрөөтэй байхын ач холбогдол нь цоожтой хаалганы цаана үлдэх хүүхдүүдийг эрсдэлд оруулахаас сэргийлдэг. Эцэг эхчүүдийг ажлаа санаа амар хийх боломж олгодог. Ажилчид нь хүүхдэдээ санаа зовон, ажил хийдүүлэх эрсдэлийг үгүй хийдэг.

“Бяцхан эрдэмтэн” төв бямба, ням гарагт амарна. Уг нь гэртээ аав, ээжийгээ хүлээснээс өдөр өнжүүлэх төвд байх нь илүү сайхан байгааг багачууд хэлсэн юм.  Зөвхөн сурагчдын өвлийн амралтаар гэхэд хүүхэд гэмтэх эрсдэл хоёр дахин нэмэгддэг болохыг ГССҮТ мэдээлж байв. Тэгвэл түлэгдэх, өндрөөс унах, галд өртөх гэх мэт түгээмэл эрсдэлээс хүүхдийг сэргийлэх зөв бодлого бол байгууллагуудыг хүүхдийн өрөөтэй болгох юм.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2019 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын 2019-2020 оны салбар дундын ажлын төлөвлөгөө”-ний 40-д “Төр, хувийн байгууллага бүр хүүхдэд зориулсан өрөө эсвэл булан тохижуулах”-аар тусгаж, Ерөнхий сайд үүрэг чиглэл өгсөн. Энэ хүрээнд төрийн байгууллагууд хүүхдийн өрөөтэй болжээ. 2022 оны байдлаар төрийн 90 байгууллага хүүхдийн өрөөтэй гаргасан байв. Энэ онд Төрийн ордон, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар ийм өрөөтэй боллоо.

Хүүхдийн өрөө бий болгосноор ажилчид хүүхдэдээ санаа зоволгүй ажиллах, ажлын бүтээмж нэмэгдэх, хүүхдэд учирч болох аюул эрсдэлээс хамгаалах чухал ач холбогдолтой. Байгууллага бүр дотроо зохион байгуулалт хийж чадвал хүүхдийн өрөө гаргах боломжтой гэж эцэг эхчүүд үздэг юм.

0/1000