УИХ дахь МАН-ын бүлэг улс төрийн зодооноо шийдвэрлэж дийлэхгүй хоёр даргатай болж, улмаар бүлэг 2 хуваагдсан байдалтай 10 гаруй хонож байна. Албан ёсоор МАН-ын бүлгийн даргаар томилогдсон Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгөөгүй байхад түүнийг ажлаа хийгээгүй гэдэг шалтгаанаар 36 гишүүн нь Ж.Батжаргалыг бүлгийн даргаар сонгоод буй. Гэхдээ одоогоор яг хэн нь бүлгээ даргалах нь тодорхой болоогүй байна.
МАН-ын бүлгийн даргыг албажуулахгүйгээр УИХ-ын даргыг тодруулах ажил эрх баригч нам дотор явагдах боломжгүй. Учир нь УИХ-ын даргыг бүлгээс сонгодог билээ. Тэгэхээр УИХ-ын даргаа сонгохын өмнө эрх баригч намын бүлэг заавал бүлгийн даргаа тодорхой болгох шаардлага үүсэж байна.

