Хорьдолсарьдагийн нуруунд Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулж эхэлжээ. Эдгээр камерын 1-нд нь 2019 онд цоохор ирвэс өртөн, зургаа даруулсан байна. Түүнээс хойш камерт цоохор ирвэс байнга өртдөг болжээ. Үүнд тулгуурлан, Хорьдолсарьдагийн нуруунд цоохор ирвэс нутагшсан гэж Улаантайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх үзэж байна.

Энэ нуруунд аргаль хонь, янгир ямаа, шивэр хандгай, молцог хандгай, цоохор ирвэс, баданга хүдэр, Алтайн чацуулан, хүрэн баавгай зэрэг нэн ховор амьтан бий.

