horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Даланзадгадад барих ДЦС-ын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг баталлаа

post-img

Өмнөговь аймаг орон нутгийн үнэт цаас гаргаж, Даланзадгад суманд 50 МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станц барихаар болсон. Энэ оны 8 дугаар сарын 13-нд Засгийн газар тус аймагт үнэт цаас гаргах зөвшөөрөл олгосон юм. Уг станцын байгаль орчны нарийвчилсан үнэлгээг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам өнөөдар албан ёсоор баталлаа. Ингэснээр тус аймаг 2026 онд орон нутгийн үгнэт цаас гаргаж, ДЦС-аа барьж эхлэх боломж бүрдэж байна.

Одоо ашиглаж буй ДЦС-ыг 2000 онд ашиглалтад оруулах үед Даланзадгад 14 мянган хүн байв. Эл станцыг ашиглах 25 жилийн хугацаа дуусаж, техник нь хуучирч, аюулгүй ажиллагааны шаардлага хангахаа больж байна. Үүний зэрэгцээ аймгийн төвийн хүн ам өсөж, эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгджээ. Тиймээс хүчин чадал өндөртэй ДЦС барих зайлшгүй шаардлага бий болсон байна.

Шинээр барих станц дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэнэ. Уг станцын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл бэлэн болоод байгаа аж.

0/1000