horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

post-img

Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр гаргаж, өнөөдөр УИХ-д танилцуулав. УИХ-ын гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нараас асуулт асууж, үг хэллээ. Дараа нь Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилсон захирамжид гарын үсэг зурлаа.

Баттөмөрийн Энхбаяр

Боловсрол, мэргэжил

  • 1994 онд Дорнод аймгийн Чойбалсан сумын ерөнхий боловсролын 1 дүгээр дунд сургууль
  • 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрхзүйч
  • 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, магистр

Ажилласан байдал

  • 1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуулийн багш
  • 2000-2001 онд УИХ-ын гишүүний туслах
  • 2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанд референт, хуулийн зөвлөх
  • 2003-2006 онд Газрын харилцаа, геодез, зураг зүйн газрын Тамгын газрын дарга
  • 2006-2007 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009-2011 онд НДЕГ-ын Тамгын газрын дарга
  • 2011-2013 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх
  • 2016-2018 онд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2023 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга
  • 2023 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайд
  • 2024 оноос Улсын Их Хурлын гишүүн

Гадаад хэл: Англи, орос

Цахим шуудан: enkhbayarb@parliament.mn

0/1000